Нийгмийн

234.000 "Алдарт эх"-д одонгийн тэтгэмж олгов

Алдарт эхийн одонгийн тэтгэмжийг 233,832 эхийн дансанд шилжүүлсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. 

Тэрбээр "65 мянга орчим нэгдүгээр зэргийн одонтой, 170 мянга орчим хоёрдугаар зэргийн одонтой ээжүүд байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээдэг энэхүү одонгийн тэтгэмжийн материалыг бид цахимаар авдаг болсон. Ehalamj.mn системээр дамжуулж хүсэлт илэрхийлж, дансаа холбоод тэтгэмжээ авах боломжтой. 

Урд нь материал бүрдүүлэх, халамжийн хэлтэст өгөх, дараа нь банкнаас очиж авах, аваагүй бол мөнгө нь буцаагдах зэрэг олон хүндрэл учирдаг байв. Мэдээж цахим хэрэглээгүй иргэд уламжлалт аргаар үйлчилгээ авч байгаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button