СПОРТ

Ц.Магалжав: Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар бөхчүүдээ хүндлээд өнөөдрийн барилдааныг өнжих хэрэгтэй байна

2020 оны улсын наадмын дараа допинг илэрсэн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын барилдах эрхийг 11 сараар хассан билээ.

Шийтгэлийн хугацаа нь дууссан тул өнөөдрийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлсэн. Үүнийг бөхчүүд эсэргүүцэн, барилдахгүйгээ илэрхийлсэн юм.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав сая тайлбар хийхдээ “Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын барилдах эрх сэргэсэн. Үүнийг МҮБХ хүндэтгэн үзээд өнөөдрийн барилдаанд бүртгэсэн. Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын эрхийг 11 сараар хассан нь зөв үү, буруу юу гэдэг дээр маргаан үүсчихээд байгаа юм. Энэ МҮБХ-ны шийдвэр биш. Баяр наадмын коммиссын шийдвэр бөхчүүдийн дунд үл ойлголцол үл ойлголцол үүсгэсэн. Олон сар, жил үргэлжлэх маргааны эхлэлийг Баяр наадмын комисс тавьсан.

Өнөөдрийн барилдаан үргэлжлэх боломж бага боллоо. Одоо энд найман хос 16 бөх барилдаж байна. Ямар нэгэн зүйлд нийтийн эрх ашиг байх ёстой. Өнөөдөр энд гурван бөхийн эрх ашиг чухал уу. Нийт бүртгүүлсэн бусад 253 бөхийн эрх ашиг чухал уу. Тиймээс Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар бөхчүүдээ хүндлээд өнөөдрийн барилдааныг өнжих хэрэгтэй байна.

Хувцсаа өмсөн, гарахыг зэхэж буй бөхчүүд улсын харцага цолтой бөхчүүдээ хүндэтгээд барилдах хэрэгтэй. Бөхийн дүйзийг дахин гаргаад, нэгийн давааг дахиад эхлүүлье” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-16 14:20

Голтой, зөв шийдлээ, допингтой бөхийн эрх ашгаас илүү бусад бөхчүүдийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Цаашид ч үр өгөөжтэй эерэг нөлөөлөлтэй зөв шийдвэр байна.

Зочин
Зочин
2022-01-16 14:32

Д.�##�ан давхарт очиж барилдацгаа

Зочин
Зочин
2022-01-16 21:04

Бөхчүүдээ хүндэтгээд биш үзэгч олон түмнээ хүндэтгээд гээч

Холбоотой мэдээ

Back to top button