Бөхийг төрөөс салгая, Я.Содбаатар, Б.Баасандорж тэргүүтнээс тайлбар нэхье
Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг өчигдөр бөхийн өргөөнд болох байсан ч бөхчүүдийн бойкот, эсэргүүцлээс болж цуцалсан үйл явдал боллоо. Монгол бөх эхлээд, дундаа маргаан гарч ийнхүү цуцлагдаж байсан түүх байдаггүй гэж бөх мэдэх хүмүүс хэлэлцэх.
Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нараас 2020 оны улсын наадмын дараа допинг илрэхэд барилдах эрхийг нь 11 сараар хассан нь энэ бүх үл ойлголцлын эхлэл болсон.
Өчигдрийн бөхчүүдийн бойкотыг эхлүүлсэн улсын харцага О.Хангай ч маш эвгүй байдалд орж үлдэв. Уг нь түүний ч буруу биш. Төрийн ажлаа олигтой хийхгүй байж бөхийн асуудалд хөндлөнгөөс оролцдог олхиогүй төрийн албан тушаалтнуудын гаргасан тэгш бус шийдвэрийн харгайгаагаар допингийн эсрэг тэмцсэн гэмгүй залуу ч баахан миалуулж, муулуулав.
Үнэн хэрэгтээ энэ бүхний буруутан Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдавга арслан, О.Хангай харцага, МҮБХ, түүний тэргүүн Ц.Магалжав ч биш юм.
Харин допинг илэрсэн бөхчүүдийн эрхийг хоёр жилээр хасах ёстой байтал 11 сараар хасаж, холион бантан хутгасан Баяр наадам зохион байгуулах комиссын албан тушаалтнууд буруутай. Тухайн үед эл шийдвэрийг гаргаж, толгойлон оролцсон хүмүүс бол тухайн үеийн шадар сайд Я.Содбаатар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар юм.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав эл шийдвэрээ өөрчлөхийг дээрх албан тушаалтнуудаас удаа дараа шаардсан ч тоож үзээгүй юм. Түүний хар гай нь өнөөдөр бөх сонирхогч, өв соёлоо дээдлэгч монгол түмэн талцан хуваагдаж, жалга довоороо ялгарах, монгол бөхийн нэр хүнд шаланд тулах маш хүнд нөхцөл байдалд хүргэлээ. Энэ байдлаараа бид цагаан сараараа үндэсний бөхөө үзэж сонирхох ч боломжгүй болж байх шиг.
Тиймээс Я.Содбаатар, Б.Баасандорж тэргүүтэй албан тушаалтнууд, өдгөө эд шийдвэрийг засаж залруулах боломжтой байгаа нөхдүүд энэ асуудалдаа тайлбар хийж, нэг талд нь гаргаж өгөхөөс өөр сонголт үлдсэнгүй. Ер нь цаашид бөх, төр хоёр тусдаа байж, МҮБХ нь бөхөө хайрлах, шийтгэхээ дангаараа хариуцаж, хариуцлагажуулж явах нь зүйтэй гэдэг нь энэ мэт бөхийн хүрээнд өрнөж буй олон үйл явдлаас харагдаж байна.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ асууд�##�д Я.Содбаатар нар ямар ч хамаагүй. Тэр мэргэжлийн байгууллагууд нь дүрэм, журамаа батлаад явах ёстой. Энэ ТББ.
Баяр наадмын комисст допингийн асууд�##� хамаагүй байт�##� хамж аваад давуулаад шидчихсэн нь маргаан дагуулж ,б�##�аг тариад байна.
Энэ Содбаатар Архангайн хүн. Пүрэвдавгаа хамга�##�ж таарна. Батсуурь Пүрэвдагва 2: ын цолыг 2 жилээр хасах хэрэгтэй шүү дээ.Аавын хүүхдүүдийг �##�аг үзэж болохгүй шүү дээ.
Допингтой бөхчүүд болио асууд�##� үүсгээд ичдэггүй юмуу бусдыгаа зүгээр байлгаж өгөөч ээ
Допингтой байсан Батсуурийн даян цолыг хураах хэрэгтэй!!!