Нийгмийн

Халамжид хамрагдах хүний тоо өмнөх оноос 93 мянгаар буурчээ

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан хүний тоо өмнөх оноос 93 мянгаар буурсан байна. Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2021 онд 3423.7 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 735.4 (27.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оноос өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 581.8 (28.5 хувь) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 64.1 (50.2 хувь) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 67.2 (19.8 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button