НИЙГЭМ

Замын-Үүдийн тээвэрчид зохиомол үнэ тогтоовол шийтгэл оногдуулна

Хилийн 0 цэг байгуулан нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Замын-Үүдээс Улаанбаатар хот, бусад аймаг руу барааг тээвэрлэх болсон. ШӨХТГ-аас эл шийдвэртэй холбогдуулан ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, ААН тээврийн үнийг бодит эрсдэлд тулгуурлан тогтоохыг анхаарууллаа.

Үнийн хөөрөгдөл үүсгэж, зохиомол хомсдол үүсгэж, хэт өндөр үнэ тогтоохгүй байх, ачаа тээврийн үнийг тээвэр гүйцэтгэгч нар үгсэн тохиролцож тогтоохгүй байхыг анхаарууллаа.

Улсын байцаагчийн тавьсан дээрх шаардлагыг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох шийтгэл оногдуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button