ТОДРУУЛГА: Н.Ононг Монголын Зохиолчдын эвлэлээс нэр дэвшүүлээгүй

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүний дөрвийг Ерөнхийлөгч нэр дэвшүүлдэг. Тэгвэл Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Н.Онон, Д.Жавзандорж нарыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, УИХ томилоод байгаа юм.
Тэгвэл олон нийтэд Н.Ононг Монголын Зохиолчдын эвлэлээс санал гарган нэр дэвшүүлж, үүнийг Ерөнхийлөгч хүлээн авсан гэх мэдээлэл түгсэн юм. Харин энэ нь ташаа юм байна.
Монголын Зохиолчдын эвлэлийн тэргүүн Б.Ичинхорлоогоос энэ асуудлаар тодруулахад “Манай байгууллагаас Н.Ононг нэр дэвшүүлээгүй. Ер Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлдэг квот манай байгууллагад байдаггүй. Иймд худал мэдээлэл” гэлээ.
Н.Онон өөрөө хэвлэлд “Намайг нэг олон нийтийн ТББ-аас нэр дэвшүүлсэн” гэж ярьсан. Одоогоор ямар ТББ түүнийг нэр дэвшүүлсэн нь тодорхой биш байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.