НИЙГЭМ

Цэргүүд үндэсний хувцас, гутал хийж сурч байна

Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн удирдлагаас хугацаат цэргийн алба хаагчдыг өв соёлоо эрхэмлэгч, монгол уламжлалаа түгээн дэлгэрүүлэгч, үнэт баялгийг бүтээгч болгох зорилгоор монгол үндэсний үндэсний хувцас, цагаан ултай гутал хийх гар урлалын сургалтын төслийг санаачлан, амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийг санаачлагчдын нэг нь тус ангийн зочид буудлын эрхлэгч, сургагч багш Ж.Нарансолонго бөгөөд тэрбээр “Хугацаат цэргийн алба хаагчид маань эхний долоо хоногт гутал эсгэх, түрий оёх, хээ гаргах арга, техникийг эзэмших талаар ихээхэн идэвх санаачилга гарган хичээнгүйлэн суралцаж байна. Цаашид гүнзгийрүүлэн илүү ихийг сурч мэдэхийг хүсэж байгаа нь мэдрэгдлээ” гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x