НийгмийнУЛС ТӨР

Э.Бат-Үүлийг үзэл санааны хоригдол болгох Б.Жаргалсайханы ажиллагаа

Монгол Улсын баатар, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлд ДӨРВӨН жилийн хугацаатай хорих ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг ГУРВАН жилийн хугацаагаар хасах шийдвэрийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Өдгөө түүнийг дамжин өнгөрүүлэх 409 дүгээр хорих ангид цагдан хорьж буй. Тухайн ангийн удирдлагууд түүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаасан гэх мэдээлэл одоогоос арваад хоногийн өмнө гарсан. Харин өчигдрөөс “Хууль зүй дотоод хэргийн сайд, Прокурорын байгууллагын хамтарсан журам”-ын дагуу ийн шийдвэрлэсэн гэгдэж байгаа юм. Ингэснээр түүний хэвлэн нийтлэх эрхэд халдаж, үзэл санааны хоригдол болгож буй үйлдэл болов.

Уг нь Үндсэн хуулийн 16.16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхтэй гэсэн тов тодорхой заалт байдаг. Хүний эрх, эрх чөлөөний гол цөм нь итгэл үнэмшилтэй байж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн арга нь үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөө юм. Гэтэл Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхийг нь хэн нэгэн дарга, аль нэг яамны сад журам гаргаад хязгаарлах эрх байхгүй. Үндсэн хуулиас давсан журам байтугай хууль байдаггүйд асуудлын гол байгаа юм.

-409 ДҮГЭЭР ХОРИХ АНГИЙН ХУЯГУУД Э.БАТ-ҮҮЛЭЭС “АЛГЫН ЧИНЭЭ” ЦААШ Ч ГАРГАХГҮЙ БАЙНА-

Онцлоход, дамжин өнгөрүүлэх 409 дүгээр хорих ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй, гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй хүмүүс хоригддог. Тэрбээр тэнд хоригдож байгаа.

Тухайн хорих ангийн хуягууд буюу шоронгийн харгалзагчид Э.Бат-Үүл рүү “алгын чинээ” цаас  ОРУУЛАХ болон ГАРГАХГҮЙ нөхцөл байдалтай байгаа юм байна. Улмаар хуягууд “хорих ангийн удирдлагуудаас ийм даалгавар өгсөн” гэх хариултаас өөр тодорхой зүйл хэлэхгүй байгаа аж.

-ПРОКУРОРЫГ ХАРДАХ ХОЁР ҮНДЭСЛЭЛ-

Ийн хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хяхан боогдуулж үзэл санааны хоригдол болгосон эл явдалд прокурорын байгууллагыг хардах үндэслэл нилээдгүй байгааг хэд хэдэн эх сурвалж хэлж байгаа юм. Өөрөө болон ар гэр, өмгөөлөгч, хуульчид энэ тухай ярьж буй.

НЭГДҮГЭЭРТ, хорих ангид прокурорын байгууллага шууд хяналт тавьдаг. ХОЁРДУГААРТ, 2022 нэгдүгээр сарын 03-ны өдөр Өдрийн сонинд түүний “Прокурор алдсан эрх мэдлүүдээ анхаарах цаг болжээ” нэртэй нийтлэл нийтлэгдсэн байдаг. Үүний дараа түүнээс нэг ч цаас оруулж, гаргахыг шууд хориглож хэвлэн нийтлэх эрхийг хаажээ.

Улмаар Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзах хүсэлтээ удаа дараа гаргасан ч хүсэлтийг нь хүлээж авахгүй, уулзахгүй байгаа аж.

-ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗУГТАЖ ЗАЙЛСХИЙСЭН ТАЛБАРГҮЙ ТАЙЛБАРУУД-

Үргэлжлүүлэн бид холбогдох хэд хэдэн хуулийн байгууллагуудаас эл асуудлаар тодруулахыг зорьсон юм.

Дамжин өнгөрүүлэх 409 дүгээр хорих ангиас тодруулахад, “Манайх холбооны тухай мэдээлэл өгөх боломжгүй. Энэ талаар тайлбар өгөх хүн байхгүй. Албан хаагчийн дугаар өгөх боломжгүй” хэмээн утсаа салгасан юм.

Мөн ШШГЕГ болон бусад албаны эх сурвалжуудаас тодруулахад, “Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боож хязгаарласан зүйл байхгүй. Захидал харилцааны зүйлсийг нь чөлөөтэй гаргаж байгаа. Харин хорих ангийн журмын дагуу хэвлэл мэдээллийн байгууллага, мэдээллийн сайтуудад нийтлэхийг зөвшөөрдөггүй. Энэ нь ганц Э.Бат-Үүлд ч бус бүх хүмүүст адилхан үйлчилдэг” хэмээх адилхан хариултуудыг өгсөн юм.

Түүнчлэн УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодруулахад, тэрбээр Прокурорын байгууллага ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд  хяналт тавьж ажилладаг бөгөөд хоригдож байгаа хүний эрхийг хязгаарлах, хаах шийдвэр гаргах эрх прокурорт байдаггүй. Э.Бат-Үүлийн тухайд, прокуророос түүний захидал бичих эрхийг хаасан, хязгаарласан асуудал байхгүй. Хоригдож байгаа хүний эрхийг хэн ч хуульд зааснаас өөрөөр хязгаарлах, хориглох боломжгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу хоригдсон хүний эрх, үүргийг “Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай” хууль болон Хууль зүйн сайдын 2014 оны “Хорих байрны дотоод журам”-нд тодорхой тусгаж зохицуулсан. Эдгээр хууль, журамд зааснаар хоригдсон хүн Хорих байрны дотоод журамд заасны дагуу захидал, цахилгаанаар харилцах, бичгийн хэрэгсэл ашиглах эрхтэй.  Гэхдээ тодорхой хэмжээний хяналт байна. Тухайлбал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд хоригдсон этгээдэд ирсэн болон тэднээс явуулсан захидал, цахилгааныг хорих байрны захиргаа заавал хянана гэж заасан байдаг.

Э.Бат-Үүл нь хэвлэн нийтлэх эрхээ эдэлж чадахгүй байгаа талаар прокурорт хандаж, уулзах хүсэлт гаргахад хариу өгөхгүй байгаа нь  ямар учиртай юм бэ? гэх бидний асуултад,
Иргэн Э.Бат-Үүлээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа дугаар хорих ангийг хариуцан хяналт тавьж байгаа прокуроруудад энэ талаар амаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг прокуророос “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан “Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-т заасны дагуу харьяалах албан тушаалтанд нь албан бичгээр шилжүүлсэн.
Харин прокурортой биечлэн уулзах тухай хүсэлт нь хорих ангийн захиргаагаар дамжин өчигдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт ирсэн байна. Өнөөдөр анги хариуцсан прокурор нь түүнтэй биечлэн уулзахаар болсон. 

Эцэст нь хорих ангиас цаас гаргаж байгаа харин Baabar.mn-д нийтлүүлэхийг хориглосон гэх мэлзсэн хариултын дагуу тус сайттай холбогдон тодруулахад, манайх реадкцийн бус журмаар ажилладаг. Э.Бат-үүлийн нийтлэлийг нийтлэхийг хориглосон ямар нэгэн бичиг сэлт, мэдэгдэл албан ёсоор ирээгүй хэмээх мэдээллийг өглөө.

Харин Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай ч аавынх нь үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан нь үнэн гэдгийг баталж, дэлхийн хаана ч ийм зүйл байж болохгүй гэдгийг уурсан хэлсэн юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж болох уу. Болвол ямар тохиолдолд? гэх асуулт гарч ирж байна. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19.3-т “Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой. Нэгдүгээрт: бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, хоёрдугаарт: үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах үүднээс хязгаарлалтыг зөвхөн хуулийн дагуу хийж болно” гэдэг. Харин манайд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон цагдан хоригдсон ямар ч цагаан захтны хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж байсан тохиолдол бараг байхгүй гэж хэлэхэд болно. Санжийн Баяраас эхлээд Мэндсайханы Энхсайхан, хамгийн сүүлд Хаянхярваа хүртэл хоригдож байсан хугацаандаа үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж сонин, сайтуудад чөлөөтэй нийтлүүлдэг байв. Харин 2020 оны УИХ-ын сонгуульд Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Бат-Ялалт, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын шоронгоос нэр дэвшигч зургаагийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг гэнэт хааж байсан тохиолдол бий. Гэвч төд удалгүй өмгөөлөгчид нь нэгдэн нийлж дуу хоолойгоо хүргэж, тухайн шийдвэрийг нь болиулж байсан удаатай. Тэгэхээр Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хорьсон нь манайдаа үзэл санааны хоригдол гэгдэх анхдагч кейс болох нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-18 08:34

ene bat uul chine gem hiigeegui hun bish bizde gem hiisen hun gemee edleed yavalda yah geed bdgin be odoo hudlaa uruvduuleh geed bhiin

Зочин
Зочин
2022-01-18 12:47
Reply to  Зочин

Монголд хэн их ажил хийнэ .Тэр шоронд Хэн их популизм хийнэ тэр од болдог жишиг тогтлоо.Энэ их муу жишиг.Иймэрхүү маягаар монгол хөгжихгүй ээ.прокурор нь шүүх нь хүртэл УЛСТӨРИЙН нам дагаж д�##�жигнаж гүйдэг болжээ гэж харж байна.Ард иргэд нь хүртэл хэд хэд хуваагдажээ..Ийм үеэдээ монгол ялагдаж монгол хуваагдаж ,монгол жижиг болсоор байх юм. Одоо 100 жилийн түүхтэй намаар монголын түүхийг бичдэг болов.Үнэхээр гутамшиг ,Баярын үед Энхсайхны үед ,Бат үүлийн хотын захирагчийн үед ажил хийдэг байж дээ.Одоо бол популизм хийдэг нь оройн дээд болов. Попроо ихдэхээр авилг�##� цэцэглэн хөгждөг юм байна .

Зочин
Зочин
2022-01-20 07:11
Reply to  Зочин

Яг үнэн шүү

Зочин
Зочин
2022-01-18 08:34

зүгээр л хэвтээчдээ хулгайн төлөө ял�##�санүүүдээ

Зочин
Зочин
2022-01-18 08:39

bat uul buruu yum hiisen baij bolno gehdee ug heleh erh chuluug ni haaj bolohgui ee

Зочин
Зочин
2022-01-18 08:48

hergee duugui l edelj uzeee olon yum dongosood baih yum

Зочин
Зочин
2022-01-18 09:08

bat uuuliig yagad mongolchuud uruvduud baigan odoo l gent ene hun ardchilaliin utga uchir boltson yumshig ene hun huuteige hamt luivar hiisen ni unenshdee

Зочин
Зочин
2022-01-18 09:31

bat uuliig sulalaachee

Зочин
Зочин
2022-01-18 09:40

ene uulen ustiig umuuruud baiga humuus ta nar buur arai2

Зочин
Зочин
2022-01-18 09:50

ene bat uuliin huu l aaviigaanha tolgoig zalgilaadaa huurhiis

иргэн
иргэн
2022-01-18 09:55

Батүүл одоо зүгээр л Ялаа эдлээж дээ, Шоронгоос Хүн амьтанлуу үсчээд Батүүлын Улсын баатар, Ардчил�##�ын хараацай энэ тэр гэж ямар юм байдгийн АН-ынхан бүгд л Гэмт хэрэгтэн шүү,

Зочин
Зочин
2022-01-18 10:35

Хүүхэдтэйгээ нийлж эрх мэдлээ ашигласан гэмт хэрэг хийсэн нь үнэн бол ялаа дуугүй эдэл. Ардчилсан хөдөлгөөний үе хогын савны ард нуугдсан тухай нэг яриа байдаг, одоо гэр хороололынхоны ард нуугдаж мултрах гээд оролдоод байна даа.

Зочин
Зочин
2022-01-18 10:41

Эрх мэдэл авахаараа л улсын мөнгийг ухаан мэдрэлгүй мэт цус�##�чихаад л дараа нь хуулийн хариуцлага болохоор орилж бөөн хэрүүл үүсгэх юм.

Зочин
Зочин
2022-01-18 11:05

Шүүхээр гэм буруутай тогтоогдсон хүнд ерөнхий прокурор ямар хамаатай гэж. Шүүхээ л муулна биз. Муу л бол хойд зүгийн хар овоохой гэдэг шиг юм болохын

Зочин
Зочин
2022-01-18 11:24

Гэмт хэрэг үйлдээд гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон хүн бол хуулийн дагуу эрхээ хязгаарлуулсан этгээд шүү, нийгмийг турхирах эрх ялтанд байхгүй. Энэ Бат-үүл одоо болиосой. ичиж үхмээр худ�##�ч хуурамч гэмт хэрэгтэн

зочин
зочин
2022-01-18 12:02

ҮҮЛ ГУЛГАЙЧ ОРОЙХОН ГАРААД ШИРҮҮХЭН ГУЛГАЙ ХИЙГЭЭД БАРИГДВАА

Zochin
Zochin
2022-01-18 14:46

Hariutslagaa uurch chadahgui bol yah gej hulgai luivar hiisen ym be? Odoo helmegdsen barisan boloh geed yanz bur bolood baih ym. Shuuh harin ch baga yal ugsun. Zugeer irgen bol dor hayaj 10 jil avah baisan daa

зочин
зочин
2022-01-18 17:09

"хорих ял" гэдгийг "байшинд ааваачаад цоожилчихсон"-той адилтгаж боломгүй, тэгвэл тийм ялтан эрх чөлөөтэй иргэний адил санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлээд байх эрх нь хэвээрээ байх ёстой юу, эсвэл тодорхой хэмжээнд ялаа эдэлж дууст�##� тэр эрийг нь бас хязгаарлах уу, хязгаарласан чинь өмгөөлөгч нь яриад бичээд байв�##� яах юм бэ гээд олон асууд�##� байх шиг

эмээ
эмээ
2022-01-18 18:01

Буур�##� хүү минь "Усыг нь уув�##� ёсыг нь дага" гэсэн ардынхаа үгийг санаж, ялаа эдэл. Элдэв сан�##� сэтгэгдэл дэмий дээ. Эрх мэдэл �##�бан туша�##�аа ашигласан чинь үнэн л байна. Эрх мэдэл бүхий доод дарга нараа дарамт�##�ж хүүдээ мөнгө завших, олон түмнийг хуурч хохироосон чинь нотлогдчихсон. Гүйцээ. Эр хүн шиг бай.

тогтох
тогтох
2022-01-19 07:58

Хоригдоно гэдэг чинь эрх чөлөөгөө хасуулж байгаа юм биш үү тэгж л ойлгодог шүү

bat
bat
2022-01-19 09:45

naad hulgain baataraa naann dald oruul

Зочин
Зочин
2022-01-19 09:56

Uzel sanaanii horigdogch gedeg ner hen ogchihov. Muu hulgaich luivarchin p biz dee. Shuuhees yal avsan hund prokuror yamar hamaatai yam

Буриад зон7
Буриад зон7
2022-01-19 11:08

Батүүл та битгий гоншигоно Ялаа эдлээд хохирлоо барагдуулаад дараа нь улсын баатраа АНын тугнаас авч Төрд нь буцааж өгнө үү ичих булчирхайтай бол !!!!!! Шүү

Зочин
Зочин
2022-01-19 12:58

Улсын мөнгийг идэж ууж хулгай хийчихээд би гэмгүй гэж 1000 давтаж байгаад гэмгүй болчих юм даа идсэн уусан нь түмний нүдэн дээр ил байхад олон хүн хохироочихоод Хэдэн тэр бумаар идчихээд 4 жил нэртэй хоригдож байгаад ганц нэг жил суусан болоод л гарчих юм даа Ийм болохоор �##�бан туша�##�тангууд идэж ууж баяжихаас хэзээ ч айхгүй

Анаа
Анаа
2022-01-19 17:09

Бие нь хоригдсон ч үзэл бодлыгнь хорьж дийлхгүйлдээ

Зочин
Зочин
2022-01-19 20:31
Reply to  Анаа

shuuhees gem buruutai n notlogodood mongol ulsiin neriin umnuus yaltan bolgoson tul yaltan hun hevlel medeelleer surtal uhuulga hiih ug heleh erh n hyazgaarlagdsan boloi.Ulsiin baatar hun suvilald baigaa gej anduuraad baih shig bna.

Зочин
Зочин
2022-01-19 20:25

yaltan yalaa edleed l gar. Olon jil duraaraa tarvalzsan uls niigemiig samragch, huurmag eh oronch , luivarchid er hun shig yalaa edel.Yaduu tarchig olon aaviin huu chinii baiguulsan zerleg capitalismiin buyanaar talh hiam hulgailaad naana chin cham shig shalchiganalgui heden 1000 raa suuj l bna.

Zochin
Zochin
2022-01-20 00:24

Хэрэг хийсэн хүн ял эдлэх нь зөв.

Холбоотой мэдээ

Back to top button