Нийгмийн

Үс засуулбал өвчин ирнэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 16

2022.01.18 / МЯГМАР ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ГУРВАН ХӨХ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин ирнэ

Наран ургах, шингэх: 08.35-17.30 Барилдлага: Шүтэн барилдлага: Суудал: Хий Аргын тооллын 1 сарын 18, Ангараг гараг. Билгийн тооллын 16, Найралт эх одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button