ЭДИЙН ЗАСАГ
“Big 4”-ийн тэргүүлэгч аудитын компани “Deloitte” Монгол дахь бизнесээ зогсооно

Дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэг болох Deloitteа Монгол дахь бизнесээ хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бүр мөсөн зогсоохоор болжээ.
Deloittea компани Монгол улсад үйл ажиллагаа явуулахаас татгалзсан явдлыг Эдийн засагч Г.Батжаргал цахим хуудастаа ийн тайлбарласан байна Тэрбээр "Гадаадын, тэр тусмаа гуравдагч хөршийн хөрөнгө оруулагч нарыг татахгүй байгаа хэдийгээ алдах нь чөлөөт ЗЗ хумигдаж байгаатай холбоотой байх даа" гэжээ
Сонирхуулахад өмнө нь Монгол Улсаас ING банк, Вагнер Азийн хөрөнгө оруулагч нар үйл ажиллагаагаа зогсоож байсан удаатай. Харин Deloittea компани Монгол дахь бизнесээ зогсоох болсон шалтгаанаа алдагдалтай ажиллаж байгаа учраас хэмээн тайлбарласан байна.
Дэлхийд тэргүүлэгч дөрвөн аудитын компани:
- KPMG;
- Ernst & Young
- Делоитт;
- Pricewaterhouse Coopers юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.