Нийгмийн
ЭМЯ: 2,135 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн эндлээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын хоногийн нөхцөл байдлын мэдээллээ нийтэллээ. Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 2135 тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн тохиол байхгүй. Үүнээс 1,344 нь Улаанбаатарт, 791 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь, өнгөрсөн өдөр 61-ээс дээш насны гурван хүн Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр нас барсан бөгөөд хавсарсан эмгэгтэй байжээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8,210 хүн эмчлүүлж буйн 47 нь нэн хүнд байна. Мөн 1,178 хүүхэд, 982 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.