УЛС ТӨР

Д.Ганбат: АН-аас хасагдсан гурван гишүүнийг би буцааж авах гээд хөөцөлдөж байна

УИХ-ын гишүүн, АН-ын Бүлгийн дарга Д.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Хүний эрх, тэтгэвэр цалингийн төлөө хэн дуугарч байна вэ. Манай Пүрэвдорж гишүүн л дуугарч байна. Цагаан сар, үнийн өсөлт ямар байгаа билээ.  Юмны үнэ 2-3 дахин өссөн. Ийм юмны төлөө л дуугарах ёстой. Гэтэл иймэрхүү зүйл тэр Ганбаатарт, Алтанхуягт түй ч хамаа байхгүй. УИХ-ын даргад АН, АН-ын бүлэг бас ямар ч хамаа байхгүй. Тийм биз" гэв.

-УИХ-ын гишүүн Пүрэвдорж та хоёр цаашид Бүлэгтэйгээ хамтарч ажиллах уу?

-Пүрэвдорж, Бат-Эрдэнэ, Одонтуяа гишүүн байна. Шинэ гишүүд маань сандал суудал, дарга цэрэг яриад яваад уучлалт хүсье. Хоёр жилийн дараа зүгшрээд явах байх. Намаа сайжруулаад явна.

Хууль, дээд шүүх хамаагүй гэж ярьдаг. Тэгж болохгүй. Тэгэхгүй болохоор л энэ бүх замбараагүй, хариуцлагагүй зүйлс гарч байна.

АН хуралдаад “Манайх цөөнх байгаа дээрээ авлигатай холбогдсон, хүний гар хөл болсон хүмүүсээ шалгуулъя” гэсэн. “Намайг дарга болго. Намын тамгыг өг” гэж болохгүй биз дээ. Өргөсөн тангаргаасаа тэгж няцаж болохгүй.

-АН-ын Бүлгийн дарга та хэвээрээ юү?

-Би Бүлгээ удирдаад хуралдаж байгаа. Бүлгийн гишүүд хуралдаа суух үүрэгтэй. УИХ-ын гишүүний ажил нь угаасаа ийм. Цалингаа хасуулж, арга хэмжээ авхуулж таарна. Манай намын гурван гишүүн намаасаа хасагдчихсан байгаа. Яг Анандбазар, Номтойбаяр хоёр шиг.

-Хэн, хэнийг хассан бэ?

-Ганибал, Туваан, Батсуурь гурав. Намаасаа хасагдсан тэр гурав мэдэгдэл хийгээд байгаа. Намыг төлөөлөх эрхгүй нөхдүүд юм яриад яваад байна. Ганибал АН-аас хасагдсан тул АН-ын Бүлгийг удирдах боломжгүй. Хасагдсан гурван гишүүнийг намдаа аль болох буцааж авах гээд хөөцөлдөөд байна, би. Одоо АН-ын хаана тамга байгаа вэ. Түүгээрээ л яваа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-18 15:22

Зөв

Холбоотой мэдээ

Back to top button