УЛС ТӨР

МАН-ын бүлэг Газрын тухай хуулийн төслөөр тав хоног завсарлага авав

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.ЭнхбаярХуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд үнэтэй санал хэлсэн гишүүддээ баярлалаа. Дахин сануулахад энэ хуулиар Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэнд өмчлүүлэх асуудал огт яригдаагүй гэдгийг онцолж байна. Өнөөдөр ноцтой зүйлүүд их яригдлаа. Олон нийтэд буруу ойлголт төрүүлэхийг хүсэхгүй байна. Тиймээс ажлын хэсэг гаргаж, тусгайлан хяналт дүгнэлт гаргуулах саналтай байна. Тэгэхгүй бол Монгол Улсын парламент улсынхаа газар нутгийг харийнханд өгөх гээд байгаа юм шиг буруу ойлголт үүсчих гээд байна гэлээ.

Улмаар УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн дарга Д.ТогтохсүрэнЭдгээр асуудлыг нэгтгэж, бүлгээр тогттол МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байна. Гишүүд болоод нийгэмд буруу, зөрүүтэй ойлголт төрүүлэхгүйн тулд эрх зүйн дүгнэлт гаргах чиглэл өгнө үү” гэв.

Ингэснээр МАН-ын бүлэг Газрын хуулийн төслийг хэлэлцэхийг тав хоногоор хойшлуулж, завсарлага авав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button