СПОРТ

М.Пүрэвтунгалаг: Надад хатгины сорви л бий, МЧБХ-ныхны хэлсэн бүгд худлаа

Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалаг энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, ДАШТ-д оролцох эрх өвөртөлсөн. МЧБХ-ноос түүнийг ДАШТ-д өнжөөн, оронд нь ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулах шийдвэрлэсэн юм. Цаг үеийн асуудлаар М.Пүрэвтунгалагтай цөөн хором ярилцлаа.

-Туркийн бэлтгэлийн үеэр таны биед хатиг гарсан гэлээ. Үнэн үү?

-Худлаа. Энэ жил УАШТ-д оролцохын өмнө, өвөл миний биед 2-3 гариг гарсан. Түүнээс хойш дахиж гараагүй.

-Одоо ямар нэг шарх, буглаа бий юү?

-Байхгүй. Бүгд эдгэсэн. Одоо зөвхөн сорви л бий. Сорвинуудыг тоолж байгаад бичиг хийж өгсөн шүү дээ, тэр эмч (Ч.Насанбат).

-Тэгэхээр сорвиноос болж ДАШТ-д таны оронд өөр бөх оролцуулахаар болсон гэсэн үг үү?

-Тийм ээ. Чихэнд гарсан хатигийг хараад л акт бичиж өгсөн, есдүгээр сарын 4-нд.

-Өглөө хэвлэлийн хурлын үеэр Д.Сумъяа болон дасгалжуулагч Б.Баттулгад дарамтлуулсан тухай хэлсэн. Түүнийгээ яаж батлах вэ?

-Туркэд бэлтгэл хийж байхад хатиг гарсан, бэлтгэлийн ачаалал даахгүй байгаа гэдэг бүгд худал. Би энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, ДАШТ-д оролцох эрх авчихаад Эрдэнэт рүү бэлтгэлд очиход Б.Баттулга багш “Чи залуучуудын УАШТ-д 57 кг-д түрүүлсэн. Яагаад насанд хүрэгчдийн УАШТ-д 53 кг-д аваргалдаг юм бэ” гэсэн. Тэгэхэд нь багшаа би “Жингээ хасаад барилдсан шүү дээ” гэхэд “Э.Сумъяа эгчийгээ ялж чадах юм уу, чи” гэсэн. Э.Сумъяа эгч бэлтгэлийн үеэр “Арсалдаад байгаарай чи” гэж дарамталсан. Эдгээр бүгд харилцан яриа болохоор би өөрөө л баталгаа. Болсон явдлыг л хэлнэ. Б.Баттулга багш “Чи юу болсноо аав, ээждээ хэлээд байх юм” гэсэн. Би аав, ээждээ хэлэхгүй өөр хэнд хэлэх вэ дээ. Би энэ жил залуучуудын ДАШТ, Азийн АШТ-д оролцож болох л байсан. Насанд хүрэгчдийн ДАШТ-д зодоглох гээд л өдий хүртэл зүтгэсэн шүү дээ. Мөнхдуулдах багшаасаа хүртэл хол.

-Багшаасаа хол байгаа ч бэлтгэлээ өндөр түвшинд хийж чадсан уу?

-Би өөрийнхөө алдааг харж чадахгүй байгаа ч бэлтгэлээ маш сайн хийсэн шүү дээ. Туркийн бэлтгэлд нэг тамирчинд дийлдсэн. Бэлтгэл дуусахад түүнийг ялаад, өөрийгөө сайжирчихаж гэж бодсон шүү дээ.

Б.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МБЧХ
МБЧХ
2019-09-09 20:27

МБЧХ гэж ямар холоо юм

Гэрэлбат
Гэрэлбат
2019-09-10 07:44
Reply to  МБЧХ

Энэ охин тэр Сумьятай сорилго барилдан хийлгээд хэн илүү байгааг нь явуулах хэрэгтэйшдээ түүнээс ганц улсаад түрүүлээд заав�##� би явах ёстой гээд уйлаад дайраад байж болохгүй шүүдээ

Зочин
Зочин
2019-09-13 10:55

Арс�##�даад байгаарай гэж хэлсэн нь үнэн юм бол тэр Сумъяа нь Гарьд магнай дээр гардаг ноёны бөх шиг санагдчихлаа

Иргэн
Иргэн
2019-09-15 19:53

Ялзарсан чөлөөт бөхийн холбоог бүрэн бүрэлдэхүүнээр огцоруул Сумъабазартай хамт тэд л эхэлж шун�##�аа дарж чадахгүй гай болсон доо

StevSlarie
StevSlarie
2020-01-17 09:06

Prix Kamagra Pharmacies En Ligne [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Where To Purchase Amoxicillin Viagra Overnight Buy Brand Name Vi

LesOrdiff
LesOrdiff
2020-01-19 12:32

Clobetasol Vitiligo Shop Newport Purchasing isotretinoin skin health medication Amoxicillin Child Dosage [url=http://cialibuy.com]cheap cia

Kelgreelm
Kelgreelm
2020-01-25 08:07

My Alli Canada [url=http://cialibuy.com]Cialis[/url] Viagra Et De Dapoxetine Cialis Cialis Il Costo

MatFuse
MatFuse
2020-02-04 00:02

Orlistat Over The Counter http://ggenericcialisle.com - Buy Cialis Meridia Weight Loss Online Buying buy generic cialis online Cialis Auch Billiger

Холбоотой мэдээ

Back to top button