Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Барьцаанд хураагдсан байраа түрээслүүлэх нэрээр иргэдийг залилах нь олширчээ

Хүйтний улиралд түрээсийн орон сууц хөлслөх иргэд ихэсдэг. Түлээ, нүүрс түлэх, ус авах зэрэг ахуйн асуудлаас зайлсхийх иргэд хүүхдийнхээ сургууль, цэцэрлэг, ажлын байртайгаа ойр орон сууц, байшинг түр хугацаагаар түрээслэх нь ашиг хонжоо эрж, иргэдийг залилдаг хэсэг бүлэг нөхдийн олз болгох нь бий.

Залилах гэмт хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас:

-БАЙР ТҮРЭЭСЛЭХ, ХУДАЛДАХ, ХҮҮ ӨНДӨРТЭЙ МӨНГӨ ЗЭЭЛЭХ ЗЭРГЭЭР ИРГЭДИЙГ ЗАЛИЛАХ НЬ ТҮГЭЭМЭЛ БАЙНА-

"Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээг харахад Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг 2016 онд 2165, 2017 онд 2030, 2018 онд 5372, 2019 онд 4688, 2020 онд 4270, 2021 оны эхний хагаст 3962 залилах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 24.7 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж, гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй, нэгж байгууллагад учирсан хохирол 2016 онд 2 тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67,2 тэрбум төгрөгт хүрсэн.

Цахим орчин, зарын сайтуудад “Хямд, таатай нөхцөлтэй байр түрээслүүлэх” зар байршуулж зарын дагуу холбогдсон иргэдээс энэ байрыг “Одоо хүн түрээслэх гээд үзэж байна. Та урьдчилгаа мөнгө шилжүүлбэл нөгөө хүнийг болиулаад хадгалж байя. Эсвэл байрны ордер банкны барьцаанд орсон үед иргэдэд түрээслүүлэх нэрээр иргэдээс төлбөр авч хохироох” гэх хэлбэрээр иргэдийг залилах тохиолдол байдаг" гэв.

-АНХААР: ТҮРЭЭСИЙН БАЙРАНД ОРОХДОО, БАЙРНЫ ОРДЕРЫГ ТҮЦ МАШИНААС ТОДОРХОЙЛОЛТ АВАХ ЗАМААР ШАЛГАЖ БОЛНО-

Манай редакцид нэгэн хохирогч холбогдож мэдээлэл өгсөн юм. Тэрбээр Баянгол дүүрэгт төлбөрийн таатай нөхцлөөр хоёр өрөө байрыг зургаан сараар түрээслэхээр 5,6 сая төгрөгийг түрээслэгчид өгсөн ч, нэг сарын дараа "тухайн байр нь банкны барьцаанд орсон" гэдгийг мэдэж, яаралтай суллах шаардлагатай болсон байна. Байранд орохдоо байрны ордерыг шалгаагүй бөгөөд түрээсийн гэрээ байгуулж амжаагүй байжээ.

Иргэд түрээсийн байранд орохдоо байрны ордерыг сайтар шалгаж, тухайн байрны СӨХ-оос уг байрныхаа талаар сайтар лавлаж тодруулах, тухайн ордер жинхэнэ эсэхийг шалгах, магадгүй ТҮЦ машинаас тодорхойлолт, лавлагааг хамт аваад шалгаж болно. Ямар ч тохиолдолд гap утас, цахим орчинд, дэлгэцийн цаана хэн байгааг нь мэдээгүй байж бусдад мөнгө шилжүүлж болохгүй. Өөрийнхөө үйлдэлд хариуцлагатай байж сайтар нягталж байж та өөрийгөө эрсдэлд оруулахгүй, эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-19 08:39

Ш�##�гаж баыж түрээсэлнэ үү

Ганбаяр
Ганбаяр
2022-01-19 09:17

Сайн ш�##�гахгүй бол аюултай

Холбоотой мэдээ

Back to top button