ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ донорын цусны хомстолд оржээ

АНУ-ын Улаан Загалмайн Нийгэмлэг эмнэлгийн байгууллагуудад донорын цус огцом хомстсон талаар мэдээллээ.

АНУ-д “КОВИД-19”-ийн Омикрон хувилбарт халдварын улмаас донорын цусны огцом хомстолд хүргэжээ. Энэ талаар Улаан Загалмайн Нийгэмлэгийн АНУ дахь  салбар албан ёсны цахим хуудсандаа мэдээллээ.

“Америкийн Улаан Загалмайн Нийгэмлэг үндэсний хэмжээнд цусны хомстолд орлоо. Энэ нь сүүлийн арван жилд тохиолдсон хамгийн ноцтой хомстол бөгөөд өвчтөний тусламж үйлчилгээнд ихээхэн эрсдэл учирч байна” хэмээв.

Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг АНУ-ын эрүүл мэндийн байгууллагуудад цусны донорын 40 хувийг хангадаг болохыг онцоллоо.

“Америкийн Улаан Загалмайн Нийгэмлэг сүүлийн долоо хоногт эмнэлгүүдэд нийлүүлэх цусны хангамжийг хязгаарласан байна. Коронавируст цар тахлын үеэр эрүүл мэндийн мэргэжилтнүүд чухам ямар өвчтөнд цус сэлбэх, хэнийг нь хүлээлгэх талаар хэцүү сонголт хийх шаардлагатай болж байгааг онцлов.

Омикрон хувилбарт халдвар тархаж байгаатай холбогдуулан “Донорын өдөр”-ийг зохион байгуулах боломжгүй болсон хэмээн Улаан Загалмайн Нийгэмлэг тайлбарлав. Түүнчлэн эмнэлгийн салбар дахь хүний нөөцийн хомстол ч үүсч, хүн хүч дутагдалтай байгаа юм.

Өмнө нь, ДЭМБ-ын мэргэжилтнүүд Омикрон хувилбар нь өндөр настан, дархлаа султай, чихрийн шижин зэрэг өвчтөнүүдэд илүү их халдварлаж байгааг сануулсан.

Нэгдүгээр сарын 11-нд ДЭМБ урьдчилсан тайландаа найман долоо хоногийн дараа Европын хүн амын талаас илүү хувь нь коронавирусийн Омикрон хувилбарт халдвар авна хэмээн мэдэгдэв.

ДЭМБ-ын мэдээлснээр, 2022 оны эхний долоо хоногт Европт халдвар авсан хүний ​​тоо даруй долоон саяар нэмэгдсэн хэмээв.

(Эх сурвалж: Red Cross)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button