Н.Төгсцогтын өрсөлдөгч Сакариа Лукас гэж хэн бэ

Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын дэвжээнд өрсөлдөж байгаа билээ. IBO холбооны аварга болж, мэргэжлийн дэвжээнд 14 тулаан хийснийхээ 14-т нь ялаад буй түүний дараагийн өрсөлдөгчөөр АНУ-ын боксчин Виктор Пасильяс тодроод байсан.
Америк эр коронавирус туссан тул өөр тамирчинтай өрсөлдөхөөр өөр аргагүйд хүрсэн. Улмаар Н.Төгсцогт Намиби улсын боксчин Сакариа Лукастай тулалдахаар болов.
37 настай, “Цөлийн шуурга” хочит намиби боксчин мэргэжлийн дэвжээнд 2011 оноос хойш хүч сорьж буй. Мэргэжлийн боксын 26 тулааны хийснийхээ 25-т ялсан. Үүнийхээ 17-г нь хүнд цохилтоор буулган авчээ. Үүний сацуу WBO, IBF холбооны Африкийн аварга, WBA холбооны Пан Америкийн аварга цол хүртэж байсан тамирчин юм.
Н.Төгсцогт, Сакариа Лукас нарын тулаан энэ сарын 22-нд болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.