НИЙГЭМ

Л.Халтар: Эрээнд саатсан чингэлгүүдийг энэ сард татаж дуусгах боломжтой

Өнөөдөр /2022.01.19/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 20 гаруй асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл ЗТХ-ийн сайд Л.Халтарын хариуцсан салбарт хоёр томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гарсан байна.

Энэ талаар Л.Халтар сайд мэдээлэхдээ “Нэгдүгээрт, төмөр замын төслийн талаар хэлэлцлээ. Баруун босоо, зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр “Монголын төмөр зам” ТӨХК-иар бариулахаар боллоо.

Үүнд уул уурхайн лиценз эзэмшдэг компаниудтай хамтарна. 2752 орчим км төмөр зам нэмэгдэнэ гэсэн үг. Мөн нэмэлт мэдээлэл өгөхөд, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замыг 2022 оны эхний хагаст ашиглалтад оруулна. Мөн Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.

Хоёрдугаарт, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозамыг барих ажлыг эхлүүлнэ. Үүнд олон улсын нээлттэй тендер зарлахаар боллоо. Өмнө нь тендер зарласан ч үр дүн гараагүй тул цуцалж байсан туршлагатай. Ойрын хугацаанд нээлттэй олон улсын тендер зарлагдана.

2022 оны хоёрдугаар сарын 15-ны дотор тендер зарлах чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Замын-Үүдэд саатсан чингэлэг ачааг ямар хугацаанд бүрэн татах боломжтой байна вэ?

-Замын-Үүд дээр чингэлэг саатаагүй. Эрээнд саатсан бөгөөд 9000 биш 900 чингэлэг байгаа гэдгийг мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар 495 чингэлэг хилээр орж ирсэн байна. Зөвхөн өнөөдрийн хувьд 62 чингэлэг орж ирсэн. Энэ эрчээрээ явбал нэгдүгээр сарын сүүл гэхэд бүрэн татаж дуусна. Долоо, найм хоногийн дараа бүрэн дуусах боломж байна.

-Тээврийн зардал өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн гэдэг мэдээлэл байна?

-Үүнтэй санал нийлэхгүй байна. Хилийн цэрэг болон ЗХЖШ-ын цэргүүд тээврийн автомашин жолоодож байгаа. Хилийн буюу дундын бүсээс Замын-Үүд хүртэл нийт зардал нь 500 мянган төгрөг болж буй.

-Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны зам Дарханы замын адил болох вий гэсэн болгоомжлол байгаа шүү дээ?

-Тийм асуудал үүсэхгүй байх гэж найдаж байна. Энэ хурдны зам дээр концессын гэрээ хийж буй учраас алдаа давтагдахгүй байх гэж бодож байна. 2023 онд Дарханы замыг дуусгах чиглэлийн дагуу ажиллаж эхэлсэн. Гуравдугаар сараас зам засварын ажил эхэлнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Haha
Haha
2022-01-19 17:37

Haltar a l ajilgui pi z daa

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x