НИЙГЭМ

Цагаан сарыг гэртээ тэмдэглэн, цахимаар золгохыг Засгийн газраас уриалав

Өнөө жилийн Цагаан сарын баярыг гэр, гэртээ тэмдэглэн, цахимаар золгохыг УОК-оос өчигдөр уриалсан билээ.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр сар шинийн баярыг гэртээ тэмдэглэн, цахимаар золгохыг Засгийн газраас уриалав.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ “Цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг Засгийн газраас иргэддээ албан ёсоор уриалж байна. Сар шинийн үеэр халдварын тохиолдол оргил үедээ хүрэх тооцоолол гарсан. Түүнчлэн Омикрон хувилбар ахмад настан, архаг хууч өвчинтэй хүмүүс, бага насны хүүхдүүдэд хурдацтай тархаж буйг эрүүл мэндийн салбарынхан анхааруулсаар байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x