УЛС ТӨР

Засгийн газар мэтгэлцээнийг мурьж, иргэдээ МҮОНРТ-ийн гадаа зогсоов

Комедиан Д.Амартүвшин, “No Double Standard” хөдөлгөөний идэвхтэн Д.Монголхүү нарын иргэдийн төлөөлөл өчигдөр /2022.01.19/ Засгийн газартай мэтгэлцэхээр МҮОНРТ дээр ирсэн ч хоосон буцав.

МҮОНРТ-ийн зүгээс иргэдийн төлөөллийн хүсэлтийг хүлээн авч, мэтгэлцээнд нь зориулан студи болон эфирийн цаг гаргаж өгөөд байсан юм. Харин уг товлосон цагт иргэд ирсэн ч Засгийн газраас ирээгүй тул мэтгэлцээн болсонгүй.

Иргэд Засгийн газрын ХМОНХГ-т хандан мэтгэлцээнд урьсан ч албан ёсны хариуг бичгээр ирүүлээгүй байна. Засгийн газрын бодлого шийдвэр, улс  орны нөхцөл байдлын талаар  иргэд асуулга тавьж, мэтгэлцэхээр төлөвлөсөн байв.

МҮОНРТ-ийн хувьд зохион байгуулах үүрэг хүлээгээгүй, эфирийн цаг бэлдэж оролцсон ч нэгэнт нөгөө талын төлөөлөл ирээгүй тул Д.Амартүвшин, Д.Монголхүү нарыг оруулаагүй байна. Харин иргэд ядаж “Мэтгэлцээнд урьсан боловч Засгийн газар ирсэнгүй” гэсэн богино тайлбарыг оногдсон эфирийн цагтаа хэлэх хүсэлтэй байсан тул гомдолтой буйгаа илэрхийлж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-20 09:26

haha shaa2 neg heden hachin gudamjnii durakuud yamarch alban bichig ntrgui buhel buten ulsiin yeek iig ingej duuddag bolson ymuu social gej hutsaldsaar baigaad iim hachin p###a bolchih gej

тээвэрчин
тээвэрчин
2022-01-20 10:30

Та нар шиг хийх юм аа олж яадсан завтай хүн хаана байна аа. ХҮН СҮГНҮҮД МИНЬ. НИЙГЭМД ЯМАР Ч ХЭРЭГҮЙ ХИЙ ДӨВЧИГНӨЖ БАЙГАА ТА НАРЫГ ТООЖ НАРАХ ХҮН БАЙТУГАЙ НОХОЙ Ч АЛГА ДАА СҮНС СҮГНҮҮД МИНЬ.

Холбоотой мэдээ

Back to top button