НИЙГЭМ
27 мянгад нэг тохиох хавдартай төрсөн нярайд амжилттай мэс засал хийлээ

ЭХЭМҮТ-ийн ерөнхий мэс заслын баг 27 мянгад нэг тохиолддог ургийн гажгаас үүдсэн хавдрыг авах хагалгаа хийжээ. Тодруулбал, ахар сүүл орчмын хавдартай, дөнгөж төрсөн нярайд мэс засал хийсэн нь амжилттай болсон байна.
Нярайн биеийн байдал сайн байгаа бөгөөд мэс ажилбарын дараах холбогдох эмчилгээг үргэлжлүүлэн хийж байгаа аж. 2022 он гарснаас хойш энэ тасгийн эмч нар гаж хөгжилтэй төрсөн гурав дахь нярайдаа ийн мэсэл хийгээд байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.