ДАТАГРАФИКНийгмийн

ИНФОГРАФИК: 841 тэрбумын өртэй Хөгжлийн банкны 26 чанаргүй зээлдэгч

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 55.3 хувь нь чанаргүй үнэлгээнд ороод буй. 2014-2019 онд зээл аваад гүйцэд төлөөгүй 26 компанийг Хөгжлийн банк шүүхэд өгч, нийт 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан юм.

Тэгвэл өнөөдөр энэ компаниудын нэрийг албан ёсоор ил болгосон. Доорх инфографикт эл компаниудыг:

  • Хуулийн этгээдийн нэр
  • Улсын бүртгэл дэх удирдлагын нэр
  • Авсан зээлээсээ төлөөгүй үлдэгдэл дүн /тэрбум төгрөгөөр/ гэсэн гурван мэдээлэлтэй нь танилцууллаа.

Дахин тодотгоход, дээрх зээлийн үлдэгдлүүдийн нийт дүн 841 тэрбум төгрөг болж байгаа юм.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн дүү Б.Болормаагийн "Монгол эм импекс концерн" ХХК

Мөн Б.Ундармаагийн хүү А.Чинбишрэлтийн "Бишрэлт" групп, "Бишрэлт пропертиз" ХХК-иуд

УИХ-ын гишүүн асан, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалангийн "Эрэл" ХХК зэрэг улс төрийн хамаарал бүхий компаниуд энд нэрлэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button