Машин мөргүүлсэн 12 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн долоо хоногт 1141 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 894 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 13 осол бүртгэгдэж, 12 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон. Орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт 5 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтсэн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд явган зорчигч мөргөх хэлбэрээр 12 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь хохирсон байна. Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
Орон нутагт онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтсэн байна. Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн байна.
Харин энэ 7 хоногт нийслэлийн хэмжээнд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр 12 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон байна. Дээрх 12 ослын 2 нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан бол 7 нь явган зорчигчийн гарцгүй хэсгээр зам гарч байгаад автомашинд мөргүүлж гэмтэж бэртсэн байна. “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ”





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.