Нийгмийн

70 настай Б.Ням-Очир: Өдөрт 3-4 цагийг монгол бичиг сурахад зарцуулдаг

70 настай Б.Ням-Очир гуай Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд гэргийтэйгээ хамт амьдардаг. Тэрбээр өдөрт 3-4 цагийг үндэсний бичиг сурахад зориулдаг аж. Б.Ням-Очир гуай ерээд онд Дорж гэдэг өвгөн багшаараа монгол бичгийг анх заалгаж, 2020 оноос өөрөө сэргээн давтаж эхэлжээ.

“Хүүхдүүд та нар бага залуу насандаа л үндэсний бичиг соёлоо өөрийн болгож аваарай. Над шиг ингээд нас дээр гарсан хойноо сурна гэвэл цаг алдана бас ядарна шүү. Өвөө нь сумынхаа номын сангаас “Уламжлал” сэтгүүлийг тогтмол авч уншиж, хуулан бичлэг хийдэг. Энэ сэтгүүлийг Боловсролын яамнаас “Өв эрдэм үсэг” уриатайгаар зургаа дахь жилдээ гаргаж байгаа юм” гэж ярилаа.

Б.Ням-Очир гуай энэ жил “Улсын сайхан бичигтэн” уралдаанд  “Монгол бичиг-2025 онд бэлэн үү” сэдвээр зохион бичлэг бичиж онцлох бичвэрээр шалгаран “Хүмүүн бичиг” сонины нэг жилийн захиалгын эрхээр шагнуулжээ. 

Мөн 1942 онд үндэсний бичгээр хэвлэгдсэн “Арга нь бэрхийг ялна” ардын аман зохиолоос сэдэвлэсэн үлгэрийн номыг сэргээн шинэчилж хэвлэлтэд өгчээ. Үндэсний  бичиг болон крилл хос бичгээр бичсэн эл ном хоёрдугаар сард хэвлэлтээс гарах гэнэ.  

Түүний гэргий монгол бичигээ бүрэн эзэмшихээр өдөр бүр хичээллэж буй ханиа маш ихээр дэмждэг бөгөөд өөрөө  үндэсний бичгээр уншиж, бичдэг байна.  

Б.Ням-Очир нягтлан бодогч мэргэжилтэй.

“Би мэргэжлээрээ ерөөсөө найман жил л ажилласан. Бусад он жилүүдийг Ренчинлхүмбэ, Хатгал сумандаа удирдах ажил хийсэн” гэж ярилаа. 

Б.БАЯРТ  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баатар
Баатар
2022-01-21 16:31

Ердөөсөө болвоос гэж ярьдаг Ням-Очиртоо сурлагын өндөр амжилт хүсэе, урт удаан наслаарай Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд хамт ажиллаж л байлаа, цаг хугацаа мөн ч хурдан юм даа, тэгэхэд би хорин хэдэн настай байлаа, Баатар гэдэг миний нууц нэр юм

zochin
zochin
2022-01-21 16:41

Mundag daichin ajilsag xedelmerch xun baina daa Argagui ulsad nasaaraa ajil xiij baisan xumuus ene xun shig baidag daa

Холбоотой мэдээ

Back to top button