Нийгмийн

Э.Лхагва-Очир: Циркийн жүжигчний замнал секунд тутамд анхаарал шаарддаг

Уран нугараач Э.Лхагва-Очир Унгар улсын нийслэл Будапешт хотод Олон Улсын циркчдийн тэмцээнд оролцохоор явсан. Тэрбээр шилдэг жүжигчдийн нэг нь болсон бөгөөд нэгдүгээр сарын 17-ны өдрийн Гала тоглолтын үеэр өндрийн тэнцвэрт үзүүлбэрээс унаж осолдсон байна. Хугарал, зөөлөн эдийн гэмтэл зэргээр бэртээгүй ч унах үедээ цохисон хэсгүүд нь шалбарч, хавдсан тухайгаа хэлж байлаа.

Тэрбээр унах болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Жүжигчдийн арын албыг хариуцдаг ажилтан аврах олсыг миний ширээнээс 40 см зайтай байрлуулсан. Тиймээс аврах олсгүйгээр үзүүлбэрээ гэнэт үзүүлэх болсон. Эхний үзүүлбэр дөрвөн метрийн өндөр дээрээс хийдэг бол дараагийнх нь найман метрийн өндөрт гарна. Яг гарахынхаа өмнө үүнийг мэдсэн учраас түгшсэн. Энэ нь гала тоглолт байсан учраас шүүлтүүд дуусч, шүүгчид аль хэдий нь оноогоо өгсөн байсан.

Бэлэн болоогүй тайзан дээр гарсан учраас балмагдаж суусан гэтэл удалгүй эмнэлгийн түргэний хавтан дээр хэвтүүлээд эмнэлэгт хүргэгдсэн байсан.

Дээрх зүйлсийг ярьсан нь циркийн жүжигчин хүний замнал үргэлж сайн байдаггүй. Бид цахим хуудсаараа үргэлж сайн байгаа үеэ, сайн яваагаа л харуулдаг. Гэвч энэ мэт хүндрэл байдаг юм шүү. Нэг секунд анхаарал алдах, төвлөрөхгүй байх үед л гэмтэл бэртэл маш том зүйлд унах эрсдэлтэй байдаг" гэлээ.

Э.Лхагва-Очир дээрх мэдээллийг өөрийн цахим хуудсаараа хүргэсэн юм.


Түүний манай редакцид өгч байсан ярилцлагыг уншихыг хүсвэл ЭНД ДАРНА уу

Э.Лхагва-Очир: Эх орноо гэсэн сэтгэл, үндсэрхэг үзэл минь л намайг Монголд “уядаг”

Гэрэл зургийг А.Нармандах
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button