НийгмийнУЛС ТӨР

Б.Бат-Эрдэнэ: 10 сая ам.доллараар түлшний шинэ үйлдвэр барина

Ажлаа хүлээж аваад хэдхэн хонож буй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй түлш болон утааг хэрхэн шийдэх асуудлаар ярилцлаа.

-БАРУУН ҮЙЛДВЭРИЙГ НҮҮЛГЭХЭД 30 ТЭРБУМ ШААРДАХ УЧРААС НҮҮЛГЭХГҮЙ БАЙХААР ШИЙДЛЭЭ-

-Та ажлаа аваад шахмал түлшний үйлдвэрүүдэд ажиллалаа. Шахмал түлш тортог ихтэй байгаа. Үүнээс болж баруун үйлдвэрийн орчимд амьдардаг Тахилт ормын айлуудын амьдрах нөхцөл үнэхээр хүндэрсэн. Хөө, тортгоор амьсгалж, аж төрж байна. Энэ асуудлыг хэрхэх вэ. Түлшний хөө, тортгийг багасгах арга чарга байна уу?

-Өнөөдөр хоёр ажлын хэсэг байгуулсан. Эхний ажлын хэсэг нь тахилтын хэсэгт байрлаж байгаа үйлдвэрийг нүүлгэхгүйгээр Налайхт байгаа зүүн үйлдвэрийн хажууд шинэ иж бүрэн үйлдвэр байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Тортог мидлингээс болоод байгаа юм. Цаашдаа судалгаа, шинжилгээний ажил хийх шаардлагатай гэж үзэж байна. Өчигдөр өглөө баруун үйлдвэрт ажилласан. Дотор ажиллаж байгаа хүмүүсийн саналыг их сонслоо. Тавантолгой түлш компанийн хувьд зөвхөн үйлдвэрлэл эрхэлж байгаа юм. Харин нүүрсийг тортоггүй, утаагүй гаргах тал дээр цаашид судалгааны ажил хийх ёстой. Ингэхийн тулд лаборатори хэрэгтэй. Туршилт хийх хэрэгтэй. Үүний дараа үйлдвэрлэл явах ёстой. Одоо бол шууд үйлдвэрлэл явагдаад байна. Тиймээс татантолгой түлш компанийг лабораторитой, тэндээ судалгаагаа, туршилтаа хийгээд, тэгээд үйлдвэрлэл явуулдаг болгох ёстой юм.

-Налайхт дахиад шинэ үйлдвэр барина гэсэн үг үү. Төсөв санхүү нь ямар байх вэ?

-Эхний ээлжинд 10 орчим сая ам.долларын өртгөөр дахин шинэ үйлдвэр баригдахаар судалж байгаа юм байна. Үйлдвэрийнхний өөрсдийнх нь хэлж байгаагаар Сонгинохайрхан дүүрэгт байрлаж байгаа баруун үйлдвэрийг нүүлгэхийн тулд 30 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм билээ. Тэгэхээр тэр үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Харин шинэ үйлдвэрээ технологийн дагуу судалгаа, шинжилгээтэй маш сайн барина. Тэр үйлдвэр ашиглалтад орох хүртэл баруун бүсийн үйлдвэр маань ажиллаж байна. Харин зүүн бүсэд шинэ үйлдвэр ажиллаж эхэлснээр Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрийн ажлыг зогсооно.

-Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрийг цаашид ямар байдлаар ашиглах юм бэ?

-Зөвхөн агуулахын хэлбэрээр ашиглана гэж ойлгох хэрэгтэй. Нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгой түлш компанийг тодорхой хэмжээний төсвийг төлөвлөгөөндөө оруул гэж хэлсэн. Тэнд оршин сууж байгаа иргэд, аж ахуй нэгжүүдийг өнөөдрийг хүртэл эрүүл мэднийн хувьд хордуулсан. Тиймээс тэр хэсгийг төгөлжүүлэх, ойжуулах ажлыг хариуцаж хийх үүрэг өгсөн.

-ОДОО ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨХ АЛДААГ ЯРИХ УТГАГҮЙ-

-Анхнаасаа энэ үйлдвэрийг Улаанбаатар хотод барьсан нь буруу шийдвэр байсан юм биш үү. Дахин олон тэрбум төгрөг дахин зарлагадах нь?

-Одоо хэдүүлээ гурван жилийн өмнөх асуудлыг яриад хэрэггүй. Хэн нэгний алдаа, онооны тухай ярих нь утгагүй асуудал. Цаашдаа яаж шийдвэрлэх вэ гэдгээ ярих ёстой. Тиймээс ч эрдэмтэн судлаачдын багаа байгуулчихлаа. Энэ багт Монголын инженерүүдийн холбоо, эрдэмтэн судлаачид оруулж ирж байна. Байгаа судалгаагаа татаж үзэх, стандарт гаргах ёстой. Одоо яг үнэндээ шахмал түлшийг түүхий нүүрснээс бага зэрэг бууруулаад стандарт гаргачихсан. Энэ стандарт чинь болохгүй, утаатай, тортогтой байна гэдгийг ард түмэн хэлж байна. Хуучин шигээ болох гээд байна гэж байна. Тиймээс Стандартыг шинэчлэх ажлын хэсгийг ажилд оруулсан гэж ойлгож болно.

-Зүүн бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэж буй шахмал түлш чийглэх ихтэй, хатаалтын горим алдагдсан гэж байсан. Та очиж танилцахад энэ нь үнэн байна уу?

-Өнгөрсөн 2021 оны хувьд есдүгээр сар гаргаж байж мидлингийн татан авалтаа хийсэн юм билээ. Оройтож татан авсан нь алдаа. Хоёрдугаарт зүүн бүсийн үйлдвэрт хатаалт дутуу явагдаад байгаа юм байна гэж дүгнэсэн. Гуравдугаарт мидлингээ хэт оройтуулж татаж авсантай холбоотойгоор нөөцөө хангалттай бүрдүүлээгүй. Тиймээс үйлдвэрлэсэн түлшээ хатаахгүйгээр, чийглэг өндөртэйгээр шууд айл өрхүүд рүү нийлүүлсэн юм билээ. Тиймээс энэ алдаануудыг 2022 онд давтахгүйн тулд 2022-2023 онд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг байгуулаад хоёрдугаар сарын 15-наас ажиллуулах гэж байна. Тэр ажлын хэсэг шинэ үйлдвэрийн ажлаа мөн хариуцна гэсэн үг. Мидлинг татан авалтыг огт зогсоож болохгүй, үйлдвэрлэлийг огт зогсоохгүй шүү гэдгээ Тавантолгой түлш компанийн удирдлагуудад хэлсэн. Бүтэн дөрвөн улирал үйлдвэрлэнэ. Халаалтаа маш сайн хийх ёстой.

-Шинэ үйлдвэр барих байршил яг хаана вэ?

-Налайхын зүүн  үйлдвэрийн яг хажуу талд, нэг хашаанд гэсэн үг.

-НАЛАЙХ, БАГАХАНГАЙ, БАГАНУУР ДҮҮРГИЙГ ШАХМАЛ ТҮЛШЭЭР ХАНГАНА-

-Налайх дүүргийн иргэдийг шахмал түлшээр хангах уу?

-Тус дүүргийн иргэд манай дүүргийн нутаг дэвсгэрт шахмал түлш үйлдвэрлэж байхад бид хэрэглэж чадахгүй байна гэсэн асуудал тавьдаг юм байна. Энэ асуудлыг 100 хувь шийдэх ёстой. Тэр утгаараа Налайх, Багануур, Багахангайд байгаа 20 орчим мянган яндантай айлыг шахмал түлшээр хангах ажил хийх ёстой. Хөдөлгөөн, тээврийн хэрэгслийн утаа мөн агаарын бохирдолд нөлөөлөөд байгаа юм. Нийслэлд 500 мнга орчим тээврийн хэрэгсэл гадаа хонож байгаа. Зарим нь шөнө босож асаадаг юм байна. Өглөө ажилдаа явах болохоор асааж, халаана гэх мэтээр маш их бохирдол үүсгэдэг юм байна.

-Налайх дүүргийн иргэдийн ахуй амьдрал одоогийн Тахилтынх шиг болохгүй гэх баталгаа байна уу?

-Налайхын шахмал түлшний үйлдвэр хүн ам төвлөрсөн бүсээсээ зайтай шүү дээ. Сонгинохайрхан дүүргийн баруун үйлдвэр хүн амынхаа салхины дээр байрлаад байгаа. Налайхын үйлдвэр бол салхины доор байрлаж байгаа учраас энэ асуудал үүсэхгүй. Ер нь бол цаашид ганц шахмал түлшээр утааг бууруулна гэж бодож болохгүй. Судалгаа, шинжилгээний багийнхан хамгийн их утаажилт үүсэж байгаа цэгүүдээ тодорхойлоод нэг нэгээр нь цэгцлээд явна. Халаалтыг нь газаар, цахилгаанаар шийдүүлэх тал руу ажиллана. Эрчим хүчний тарифыг ялгамжтай тогтоох асуудлууд байна. Ер нь бүтэн жилд утаатай, орчны бохирдолтой тэмцэхийн тулд улсын төсвөөс гарч байгаа төсвийг тооцоолж гаргана. Ингээд бага багаар бүсчилж шийдэхэд хэр хэмжээний зөрүү гарах уу гэдэг эдийн засийн тооцоолол хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Haha
Haha
2022-01-22 09:19

Dongio a l bn doo bas

зочин
зочин
2022-01-22 09:47

машинд граш барьж .манаач нарыг журамлана

Зочин
Зочин
2022-01-22 09:58

3 жилийн өмнөх �##�дааг ярихгүй гэнээ. Буруу л байна. Тооцоо суд�##�гаа, �##�сын хараагүй толгой муутай нөхдүүд ямар ч хариуцлага хүлээхгүй үргэлжлээд ажиллана гэсэн үг. Шинэ үйлдвэр барина гэдэг шинэ мөнгө угаана гэсэн үг. Удирдагчдад их ашигтай л даа. Хуучин �##�даа гаргасан нөхдүүд дээр заав�##� хариуцлага тооцдог жишиг тогтож байж урагш хөгжинө. Ер нь өнгөрсөн түүхээ харж байж урагшаа �##�хана шүү нрёдуудаа. Хуучин үйлдвэоийн тоног төхөөрөмжүүдээ тэгээд бүр хог дээр хаяна гэсэн үг гэж ойлголоо. Их л үргүй зард�##�.

Зочин
Зочин
2022-01-22 10:49

Корона минь энэ мэт м�##�нуудыг ава�##� яваач дээ

Zochin
Zochin
2022-01-22 11:14

Алдаагаа мэдэж байж за�####�г юм байгаа биз дээ. Дарга болгон л жигтэйхэн сайн, чанартай юм хийх гэж байна л гэдэг. Дараа нь ийм л юм болдог шүү дээ. Тэгээд хэсэг бүлэг нөхдүүд идэж уугаад л дуу�####�г биз дээ. Яагаад шэвэо хариуцлагын тогтолцоо байхгүй учраас. Энэ нөхөр ч гэсэн адилхан. Хариуцлагын тогтолцоогүй бол хэн ч адилхан. Баахан л нэмж хийх л юм ярих юм. Өртгөө ч нөхдөггүй үйлдвэрлэл гээ биз дээ. Ямар мөнгөөрөө хийх гээд байгаа юм болдоо.

Zochin
Zochin
2022-01-22 11:15

Ovoo arga hemjee avchih yum bish uu. Harj l baiya, umnuhuu shuumjleh bish uragshaa harj asuudlaa shiidej ajillaya gej bgaa ni zuv shuu

Шударга бай
Шударга бай
2022-01-22 11:58

ХАЙРАН мөнгө. ҮҮНИЙ оронд тэр их мөнгөөр м�##�ын түүхий эд боловсруулж, экспортод гаргадаг үйлдвэр бариулаач.

g.zorig
g.zorig
2022-01-22 12:02

gishuud ene huniig heleltseh ued yu gej sanuulga uguud bsn be? yostoi bituu tolgoi nnaa ,10 sayaar uildver barih tusul totsoo n yaj hiigdev?? said bolhoo medeed heden jiliin umnuus hiij bsn tootsoo yu?

Зочин
Зочин
2022-01-22 12:07

Шахм�##� түлшнийхээ шатаах т�##�байд ашигтай байж болох хэлбэр, хэмжээнд шинэ инноваци нэвтрүүлээрэй, гадны улсын нэгэнт батлагдсан туршлагыг шууд хуулбарлах хэрэгтэй шүү. Амжилт.

Баяраа
Баяраа
2022-01-22 12:45

Түлш багасгах тараар бодлого баримтрах ёстой яам нь түлшний үйлдвэр нэмэх тухай ярьж байгаа нь хорлонтой. Энэ байдлаар утаа багасгах нь ч лөөлөө боллоо. Мөнгө завшиж цавчаа хийхээс хэтрэхгүй нь бололтой.

Зочин
Зочин
2022-01-22 19:23

ЕС-аа энэ хүнээ хурдан болиулахгүй бол самрах нь байна шүү. Тун буруу ажиллаж байна даа.

Зочин
Зочин
2022-01-22 21:19

Оох ганган чавчаа азтай азтай

Zoчин
Zoчин
2022-01-23 07:56

Ger horoololiig yunii umnu ded bytveer hangah.tylsh tyleed utaa arilahgyiere.cahilgaan bolon busad argaar halaaltiig shiidsen olon turshlaga baina.ard olnoosoosuralcaacheer

Зочин
Зочин
2022-01-24 02:32

Бас нэг солиотой хулгайч гарч ирж дээ

BAYRMAA
BAYRMAA
2022-01-24 10:00

Энэ сайн санаа гэж бодохгүй бна эхлээд цахилгаан станцуудаа шинэчлээд дараа нь гэр хороололдоо инжинерийн шугам явуулах хэрэгтэй....

Холбоотой мэдээ

Back to top button