Нийгмийн
Эр хонь 300 мянган төгрөгийн үнэтэй байна

Үндэсний статистикийн хорооны малын үнийн судалгааны мэдээллээс хүргэж байна.
Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2021 оны арванхоёрдугаар сард атны үнэ 1.4 сая төгрөг болж, өмнөх сараас 7.1 мянган төгрөгөөр, хязаалан гунынх 1.3 сая төгрөг болж, өмнөх сараас 900 төгрөгөөр, соёолон үрээнийх 1.1 сая төгрөг болж, өмнөх сараас 900 төгрөгөөр тус тус өссөн байна. Эр хонины үнэ 207.9 мянган төгрөг болж, өмнөх сараас 800 төгрөгөөр, эр ямааны үнэ 150.6 мянган төгрөг болж, өмнөх сараас 2.3 мянган төгрөгөөр өссөн байна.
Эр хонины 2021 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод хамгийн их буюу 300 мянган төгрөг болж, өмнөх сараас өөрчлөлтгүй, Дорнод аймагт хамгийн бага буюу 170.8 мянган төгрөг болж, өмнөх сараас 10.1 мянган төгрөгөөр өссөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.