ВИДЕО КОНТЕНТЯРИЛЦЛАГА

СОШИАЛ ТРЭНД: Эгдүүтэй, өхөөрдөм, шартай гимнастикч

“Би ганцаараа бүжиглэнэ. Хамтлагийнхантайгаа хамт бүжиглээд гоё байя гэж бодсон чинь болдоггүй ээ”  гээд өхөөрдөм ярьсан түүнийг Б.Эрдэмцэцэг гэдэг. Дөрвөн настай тэрбээр энэ жил уран сайхны гимнастикийн улсын аваргад оролцохдоо үзүүлбэрээ эгдүүтэй гэгч нь үзүүлэн, хөдөлгөөнөө мартаад сандарч, уйлсан нь олон хүний хайрыг татан, өхөөрдүүлсэн юм.

Дасгалжуулагч Л.Хүрлээгийн шавь Б.Эрдэмцэцэг гимнастикийн спортоор гурван сар хичээллэж буй. Анхныхаа тэмцээнд оролцохдоо ийн олны хайрыг татжээ. Түүнийг “Сошиал трэнд” онцоллоо.

ЯРИЛЦЛАГАА ИНГЭЭД ДУУСГАЧИХ УУ

-Тэмцээнд анх удаа оролцоход гоё байсан уу?

-Тэмцээнд оролцох гоё юм байна лээ. Тэмцээний өмнө их догдолсон.

-Хөдөлгөөнөө хамтлагийнхантайгаа бэлдэж байгаад ганцаараа оролцоход эвгүй байсан уу. Тэгээд ахын дүү хөдөлгөөнөө мартчихсан юм уу?

-Харин тийм ээ. Би уг нь хамтлагийнхантайгаа хамт тэмцээнд оролцох гээд бэлдэж байсан юм. Тэмцээнд оролцохын тулд заавал тавуулаа байх ёстой гэсэн.  Манай хамтлагийн нэг хүүхэд өвдөөд, нэг хүүхэд гадаад руу явсан. Тэгээд би хамтлагийнхантайгаа хамт оролцъё гэж бодсон чинь болдоггүй. Хөөрхөн байя гэж бодсон чинь болдоггүй. Өөр юу болоогүй билээ байз. Бүр гурван удаа болдоггүй ээ.

Би одоо эмээгийнхээсээ “Лоли”-гоо авчрах гээд явж байгаа. Гоё байгаа биз.  Хурдан очих сон гээд яараад байгаа юм, би. Ярилцлагаа ингээд дуусгачих уу.

-Дуусах арай болоогүй байна. “Лоли” гэдэг нь хүүхэлдэй юм уу?

-Тийм ээ. Өхөөрдөм жижигхэн хүүхэлдэй байхгүй юу. Яагаа вэ, нөгөө савнаас гарч ирдэг шүү дээ. Би гурван “Лоли”-той. Нэгийнх нь пладжийг халтар болгочихсон. Бүгдийнх нь толгой салдаг. Нэг томыг дэлгүүрээс авах гэсэн чинь үнэтэй байсан. Тэгэхээр нь би дуугардгийг авчихсан юм.

ХӨДӨЛГӨӨНӨӨ МАРТАНГУУТАА ГЯЛС ЗОХИОГООД БҮЖИГЛЭЕ ГЭЖ БОДСОН ЧИНЬ БОЛСОНГҮЙ ЭЭ

-Ахын дүү үзүүлбэрээ үзүүлэхийн өмнө хэр сандарсан бэ?

-Тайзан дээр гарахынхаа өмнө их сандарсан. Хөдөлгөөнөө мартсан чинь бүр их сандарсан. Гялс хөдөлгөөн зохиогоод бүжиглэе гэж бодсон л доо, уг нь. Сүүлдээ сандраад уйлчихсан, бүр баруун солгойгүй бархирчихсан.

-Ээж, багш хоёр руугаа хараад хөдөлгөөнөө санасан уу?

-Ээжийн нулимс нь яг энд нь (зовхин дээрээ хуруугаараа заав) гараад ирчихсэн байсан. Тэгэнгүүт нь би дахиад уйлаад. Бас өөр нэг хүн уйлсан. Та нар танихгүй л дээ. Ээж намайг шатаар дээш нь гаргаж байгаад тайвшруулсан.

Л.Хүрлээ багшийн хамт

Хүрлээ багш минь “Миний охин мундаг байна” гэсэн. Би Хүрлээ багшдаа хайртай. Би танай ажил дээр анх удаа ирж байна. Танайх найман давхарт байдаг юм байна, тийм ээ.

-Тийм ээ. Чи тоо сайн мэддэг үү?

-Мэддэг. Би тэмцээнд зургаан настай хүүхэдтэй өрсөлдсөн. Тэгсэн чинь бүр алдчихсаан. Гэхдээ би өндөр оноо авсан. Ингэхэд таныг хэн гэдэг вэ?

-Ахыг нь Буяндалай гэдэг.

-Аан, за. Би таныг өмнө нь таньдаггүй байсан шүү дээ. Таны найзуудыг хэн гэдэг вэ?

-Ах нь зөндөө олон найзтай. Чи олон найзтай юу?

-Аанхан. Би олон найзтай. Бүгд гоё нэртэй. Би бас Эрдэмцэцэг гэдэг гоё нэртэй байгаа биз.

-Тийм байна. Ёстой гоё нэртэй юм аа.

ЯРИЛЦЛАГАА ҮЗЭЭД САВЖ УНАТЛАА ИНЭЭСЭН

-Тэмцээнд оролцохынхоо өмнө өгсөн ярилцлагаа үзсэн үү?

-Үзсэн. Та үзсэн үү?

-Үзсэн. Ахын дүүд ямар санагдсан бэ?

-Надад ёстой хөгжилтэй санагдсан. “Болдоггүй ээ” гэж хэлснийг олон давтаад, миний хоолойны өнгийг өөрчилсөн хэсгийг үзээд ёстой савж унатлаа инээсэн. Ээж, аав, дүү минь зөндөө инээсэн, савж унасан. Та манай дүүг таних уу?

-Танихгүй. Ахын дүү шиг хөөрхөн үү?

-Дүү минь ёстой хөөрхөн. Нэрийг нь Эрдэмтөгс гэдэг.

-Эрдэмцэцэг дараагийн тэмцээнд дахиад оролцох уу?

-Оролцоно оо. Бичлэгээ дуусгах болж байгаа юм болов уу.

-Одоо хэдхэн асуулт асуугаад дуусгалаа.

-За. Энэ гэрэл (Дээрээс нь тусгасан гэрлийг заав) ингэж тусахаар та нар надад ногоон өнгөтэй юм шиг харагдаж байна. Унтраачихаж болох юм болов уу гэж бас бодоод л байгаа юм.

-Бололгүй яах вэ. За, унтраачихлаа. Гимнастикийн спортын юу нь хамгийн гоё вэ?

-Би гимнастикийн спортоор хичээллэх дуртай. Гоё спорт. Шинэ, шинэ хөдөлгөөн сурах, бэлтгэлдээ явах нь гоё.

ИРЭЭДҮЙД БҮЖИГЧИН БОЛОХЫГ ХҮСДЭГ

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Бүжигчин болохыг хүсдэг. Би танд шүлэг уншаад өгөх үү?

-Бололгүй яах вэ?

Б.Эрдэмцэцэг туулайны зурагтай жижигхэн тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирэв. “За, хаана байгаа билээ” гээд хэсэг хайснаа нэгэн хуудсыг дэлгэлээ. Тухайн хуудсан дээр жирийтэл зурааснууд зуржээ.

Үүнийгээ  уншаад “Улбар шар лууван, шар манжин

Ногоон сонгино, навсгар байцаа

Тэжээлтэй төмс, хумстай сармис

Бүгдээрээ амин дэмтэй”. Гоё шүлэг байгаа биз. Би танд “Үнэг ээж” гэдэг шүлгээ уншиж өгмөөр л байна. Дараа уншиж өгье за.

-Тэгээрэй. Ёстой мундаг юм аа. Чи олон шүлэг мэдэх үү?

-Тийм ээ. Би “Алаг эрээн шаазтай” гэдэг үгтэй дуу мэднэ. Одоо арай өөр дуу зохиомоор байсан. Ингэхэд телевизээр яагаад дандаа “Let it go, let it go” гэдэг үгтэй дуу явдаг юм бол.

-Хүүхдүүд дуртай болохоор гаргадаг байх. Чи дуртай юу?

-Дуртай. Анна цас гаргадаггүй. Элса л цас гаргадаг байхгүй юу. Та цас гаргаж чадах уу?

-Чадахгүй. Ахын дүү чадах уу?

-Би бас чадахгүй. Би зүгээр л Элсагийн хувцсыг өмсдөг.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ТЭМҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Mona
Mona
2022-01-22 10:01

Hair yumaa.. ijm huurhun jaahan amitan gj bh gj..

ankhzaya
ankhzaya
2022-01-22 14:45

nostoi oolxon bsaa ene oxiniig olood xoorxon yriulchjee. wuanana

Kca
Kca
2022-01-22 15:07

Маш гоё ярилцлага болж. Сүүлийн үед зарим сэтгүүлчид маш сайн, өөр арга барилаар ажиллаж эхэлжээ. ТэнГэр телевизийн спортын 2 эрэгтэй сурв####жлагч бол тасархайгийн дээд тас. Саяхан Степ Аренагаас дамжуулсан олон төрөлтийн тэмцээн нулимас гаргах нь ээ. Энэ 2 з####уугийн сэтгэл шингэсэн, өөр арга барилаар хийсэн сурв####жлага бахархууштай, огшоож байсан шүү

Зочин
Зочин
2022-01-23 08:40

Хөөрхиймбэ. Хэвлүүхэн яг өөрийнхөөрөө ярилцаж

монгол
монгол
2022-01-23 16:49

БАЛАЙ ҮХЭР МОНГОЛЧУУДАА ХҮҮХДИЙГ БИТГИЙ МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ БОЛГООД БАЙ БАНШ БАТААГИЙН МЭДРЭЛ БАРХҮҮ ОДНООГИЙН МЭДРЭЛ ОХИН МУЛЗАН АЛТАНШАГАЙГИЙН МЭДРЭЛ ХӨВГҮҮД ГЭЭД ХҮҮХЭД ХҮҮДЭЭРЭЭ Л БАЙГ ЯДАЖ БАЙХАД ТЭР ХҮҮХДҮҮД НЬ ЦАРАЙ МУУТЫН ТУЙЛ ШҮҮ НОМ УНШУУЛЖ ГЭГЭЭРҮҮЛЭХГҮЙ БОЛ ААВ ЭЭЖ ШИГЭЭ ХӨНДИЙ ХӨЛДҮҮСҮҮД ГАРЧ ЭХЭЛЖ БАЙНА

Эерэг хандлага
Эерэг хандлага
2022-01-29 19:08
Reply to  монгол

Ямар ч сайхан юм байсан яаж ийж байгаад л муурай болгочих юм аа.

Холбоотой мэдээ

Back to top button
6
0
Would love your thoughts, please comment.x
()
x