Нийгмийн
Шүүхийн байранд халдвар ихээр илэрсэн тул хөл хорио тогтоолоо

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд Ковид-19-ийн халдвар ихээр илэрсэнтэй холбогдуулан тус шүүхийн нийт шүүгч, захиргааны албан хаагчид тусгаарлагдан, халдвар хамгааллын дэглэм сахихаар болов.
Мөн шүүхийн байрыг ариутгаж халдваргүйжүүлэхээр болсон тул нэгдүгээр сарын 24-ний өдрөөс хоёрдугаар сарын 1 хүртэл шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Өргөдөл гомдол, албан бичгийг [email protected] хаягаар хүлээн авна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.