Нийгмийн

Самар түүж явсан 73 иргэнийг албадан буулгалаа

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хил хамгаалах Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг энэ сарын 10-18-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.  

Тусгай хамгаалалттай газраас самар түүж, загасчилсан иргэдийг торгожээ

Шалгалтын явцад Сэлэнгэ аймгийн Ерөө, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Захар-Минж гол, Цонжин чулуу уул Эрээний гол, Ар, Өвөр жаргалантын даваа зэрэг дархан цаазат газрын хамгаалалтын бүс, Монгол улсын хилийн бүс, зурвас газраас хуш модны самар түүж бэлтгэж байсан 15 автомашинтай 73 иргэнийг буулгав.

Мөн тусгай хамгаалалттай газар нутагт загасчилж байсан иргэдийг илрүүлж хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож торгууль, нөхөн төлбөрийн арга хэмжээ авч ажиллалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-21 22:49

хужаагийн гар хөлүүд

Холбоотой мэдээ

Back to top button