Нийгмийн

О.Батбаяр: Дөрвөн тунтай ч халдварласан бол дэглэмээ баримтлахгүй байгаатай холбоотой

Коронавирусийн Омикрон хувилбарын давлагаа дэгдсэнтэй холбогдуулан УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас Омикрон мутацын үед анхаарах зарим зүйлсийг тодрууллаа.

-Иргэд ханиалгын шинж тэмдэг ихтэй байна. Гэвч Омикрон хувилбараар өвчилсөн гэдгээ мэдэхгүй байх шиг.

-Тийм. Ханиалгын шинж тэмдэгтэй маш олон иргэн гадуур нийгмийн харилцаанд орж байна. Нусгайрах, хоолой хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч л байгаа бол Омикрон мутацаар халдварласан гэсэн үг. Иймд тохиолдолд яаралтай арга авч өөрийгөө эмчлэх хэрэгтэй.

-Эмчилгээний хувь өмнөх мутацуудтай адилхан хийж байгаа юу?

-Үгүй, энэ бол томуугийн шинжтэй мутац. Тиймээс томуугийн үеийн эмчилгээ хийнэ. Тухайлбал хоолой хөндүүрлэж байвал хоолойн хөндүүрт зориулсан эмчилгээ хийх юм.

-Омикрон мутац маш хурдан тархдаг онцлогтой. Үүнээс хамгаалах арга бий юү?

-Хамгаалах арга нь зөвхөн вакцин. Би гэхэд л нийгмийн харилцаанд маш их орж байгаа ч халдварын дэглэмээ баримтлаад явна. Коронавирусийн эсрэг дөрвөн тунгаа ч хийлгэсэн. Тиймээс өнөөдрийг хүртэл нэг ч удаа ковидоор өвчлөөгүй.

-Дөрвөн тунтай ч ковидоор өвчилж байгаа иргэд бий юү?

-Байгаа. Тэд дэглэмээ сайн баримтлахгүй байна гэсэн үг. Дөрвөн тунтай юм чинь гэсэн байдлаар хандаад халдвартай хүний дэргэд амны хаалтаа аваад байж болохгүй шүү дээ. Гэхдээ дөрвөн тунтай хүн халдвар авсан бол маш хөнгөн хэлбэрээр өвчилнө. Зарим тохиолдолд өөрийгөө халдвар авсныг ч мэдэхгүй байж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 22, 2022 11:55

Ийм тэнэг юм ярьдаг хүмүүсийг хурдан �######�уулах хэрэгтэй

зочин
зочин
1 сар 22, 2022 12:06

Х�##�двараас өөрийгөө сайн хамга�##�аад явах хүн вакцин хийлгээгүй байсан ч х�##�двар авахгүй шүү дээ. Чи 4 тун тариулчихаад өвчлөлийн газраас тойрч зугатаагаад байгаа учир х�##�двар аваагүй яваа. Бүх тун тариулчихсан тангараг өргөсөн эмч нар цаастай биш өвчтөнтэй цаг тутам ажилласаар дахин дахин х�##�двар авч өвчлөөд гэртээ харихаа байсан, эмнэлэгтээ "эмч - өвчтөн" болчихсон эмчлээд - эмчлүүлээд явж байна. "Би мундаг" гэж хэлэхээсээ өмнө нь үгээ бодож бай.

Irgen
Irgen
1 сар 22, 2022 12:35

Todorhoi helj medehgui bgaa ym bailhdaa jishee ni hooloi honduurlej baival Hooloin honduurt zoriulsan emchilgee hiine gechihejee.. Hooloin honduurt ymar emchilgee hiigegiig ni hamar hooloin emchid oocher avch uzuulj baij medeh hereguu??? Ooroo meddeggui ym bol orooloor zaavarchilga oguuleechdee “NOENTOON”!!!!!

Зочин
Зочин
1 сар 22, 2022 12:50

За тэгж хамаагүй ярихгүй ээ. 4 тунтай хүн дэглэм барихгүй байгаагаас болоод х�##�двар аваад байгаа юм биш. Та нарын суд�##�гаа хийх чинь хэтрээд, дэндүү их цаг �##�даад байна. Яг үнэн хэрэг дээрээ 4 тун хийх шийдвэр оройтож гарсан шүү. Өнгөрсөн оны 11 сард гарсан омикрон хувилбарын эсрэг 4 дүгээр тунг 12 сард ард иргэддээ хийгээд эхэлсэн бол эсрэг биет үүсэх хугацаа ханг�##�ттай байхаар байлаа. 1 сарын эхээр хийлгэсэн хүмүүс 7 хоногийн дотор х�##�двар авч байна. Дархлаа тогтож амжаагүй гэсэн үг ш дээ. Дэндүү удаан ажиллах юмаа. Шийдвэрээ түргэн, ойлгомжтой гаргачихаж бай л даа.

Зочин
Зочин
1 сар 22, 2022 14:28

Зүгээр л бид мэдэхгүй байга. Та нар учраа ол гээд л хэлчихээд �######�аач

Зочин
Зочин
1 сар 22, 2022 19:19

Бүх бурууг олон түмэн рүү чихэх юм. Арьсаа хамга�##�агчид. . .

иргэн
иргэн
1 сар 22, 2022 19:28

Иргэдээ хамга�##�ах аргыг олохгүй, вакцин үр дүнтэй эсэхийг ч тайлбарлаж чадахгүй ямар эрдэмтэн байдаг юмб. Тэтгэвэрт гарсанд 2 ахмадаууд харин олон улсад гарч байгаа мэдээлэлтэй харьцуулаад ойлгомжтой тайлб�##�адаг байсан. Энэний ярьж байгааг сонсохоор маниасаа ч дор мэдээлэлтэй юм гэж бодогдох юм. Эрдэмтдийн нэр гутаасан гэдэг нь

Зочин
Зочин
1 сар 23, 2022 01:08

За больж үз. Дэглэмээс ш�##�тга�##�ах бол вакцин хэрэггүй гэх нь үү ! Тэгж байна гэж ойлголоо.

Эгэл
Эгэл
1 сар 23, 2022 19:16

Зэвүүн новш вэ,дандаа худлаа ярина энэ Батбаяр

Зочин
Зочин
1 сар 24, 2022 00:41
Reply to  Эгэл

5 dahi tuncaa hezee hiilcah bilee martcihaad bna

Холбоотой мэдээ

Back to top button