Нийгмийн

Х.Сарай: Түргэний эмч тусламж үзүүлэлгүй хаяад явсан, хүү минь ч удалгүй өнгөрсөн

“Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Бурхант багийн “Гарьд” гэдэг газар 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 04.00-05.00 цагийн хооронд хоёр автомашин (Sai, prius20) мөргөлдсөн ослоос 10 орчим минутын дараа Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлд явж байсан Баян-Өлгий аймгийн түргэн тусламжийн машин ирж жолооч, эмч хоёр бууж ирсэн байна. Тухайн үед (Sai) маркийн авто машины зорчигч Т амьд байсан бөгөөд жолооч нь анхны тусламж үзүүлэхийг олон удаа гуйсан боловч эм, тариа байхгүй, аваад яваач гэхэд нь боломжгүй гээд явжээ. Түргэний тэрэг явснаас хойш гучаад минутын дараа Т амьсгал хураасан байна. Талийгаач Т-тухайн үед анхны тусламж үзүүлсэн бол амьд үлдэх бүрэн боломж байсан. Тангараг өргөсөн эмч, жолооч хүн байж тусламж үзүүлээгүйд ар гэрийнхэн нь бүгд маш их гомдолтой байна. 07:15 цагт Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ирсэн үед Т-нь нас барсан байсан. Тангараг өргөсөн эмч хүн байж тухайн авто осолд орсон хүнд анхны тусламж үзүүлэлгүй идэр өвлийн хүйтэнд орхиж явсан хариуцлагыг хэн хүлээх вэ? Энэ талаар холбогдох байгууллагууд яаралтай  арга хэмжээ авч өгөхийг шаардаж байна” гэх мэдээллийг ослын улмаас амиа алдсан иргэний ар гэрээс нийгмийн сүлжээнд нийтэлсэн.  

Иймд бид талийгаачийн ар гэртэй холбогдож ослын талаарх мэдээллийг тодруулан асуулаа. 

-Тухайн өдөр болсон ослын талаар мэдээлэл өгч болох уу? 

-2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 04-05 цагт Приус маркийн машин урсгал сөрж орж ирээд Сай машиныг мөргөсөн байдаг. Би SAI машины туслах талд сууж явсан хүүхдийн аав нь. Бага хүү минь 26 настай, гурван нялх хүүхэдтэй. Осол  болоод удаагүй байхад Баян-Өлгий Улаанбаатар чиглэлд өвчтөн авч явсан түргэний тэрэг таарсан. SAI машинд таван эрэгтэй явснаас нэг нь газар дээрээ, нэг нь цагийн дараа нас барсан. Хүүхдүүдийн хэлж байгаагаар. Газар дээрээ нас барсан хүү 18 настай, хойно сууж явсан. Харин миний хүүхэд урд сууж байсан, машины дөрвөн хаалга чөлөөтэй онгойно. Гэвч эмч үзээгүй, хаалгыг нь ч онгойлгож хараагүй. Жолооч нь 30 минут хиртэй гуйсан гэж байгаа юм. Ядаж эмнэлэгт хүргэж өгөөч гэхэд нь авч явах боломжгүй гэсэн. Өвчин намдаах, тайвшруулах тариа байна гэхэд байхгүй гэсэн. Даралтыг нь ч үзээгүй. Түргэн явснаас хойш 30 минутын дараа “ээжээ, ээжээ” гэж байгаад нас барсан байсан. Ээжийгээ жилийн өмнө алдаад гашуудал тайлагдаагүй байсан л даа.  

-Та нар аймгийн түргэн тусламжтай холбогдсон уу? Яагаад тусламж үзээлээгүй юм бол? 

-Асуусан. Бид нар гомдолтой байна гэхэд зүрхний өвчтэй хүн авч явсан учраас айчих болов уу гэсэн бодсон. Тавуулаа явсан болохоор хүн авах боломж байгаагүй. Тархины гэмтэлтэй байж магадгүй гээд хөдөлгөөгүй гэж хэлсэн. Үзээгүй байж ингэж хэлдэг.  

- Үхэлд хүргэсэн онош нь...?

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа. Задланд орсон. Түргэн тэрэг ирэхэд ухаантай байсан. Эмч миний дүүд ойртоо ч үгүй. Ойрхон эмнэлэгт хүргээд өгсөн бол яах байсан бол гэж бодохоор гомдоод байдаг. Ядаж анхны тусламж үзүүлсэн бол яах байсан бол.

-Хамгийн ойрхон суурин газар ослоос хэр зайтай байсан бэ?  

-Бид нар ослын газар очсон. Өвөрхангай аймгаас цаашаа 102 км газар явсан. 

-Та бүхэн ЭМЯ-ны болон аймгийнхаа группт хандсэн. Харин одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад хэн нэгэнд хандаж хэлэх үг байна уу? 

-Ямар ч хүн байсан, хаана ч хэвтэж байсан гараа сунгах боломж байсан бол өдийд бид ямархуу байдалтай байгаа бол гэж үргэлж бодогдож байна. Замд өчнөөс машин өнгөрсөн нэг нь ч дуудлага өгөөгүй. 7 цаг 15 минутад Онцгойгийнхон ирэхэд хөлдсөн, амаа ангайж, нүдээ нээсэн байдалтай байсан. Оршуулахад хүртэл хөлийнх нь шөрмөс татчихсан тэгшилж чадахгүй байсан.

-Урсгал сөрж орж ирсэн машины хүмүүсийн тухайд...?

-Тэр машинаас зургаан настай охин газар дээрээ нас барсан. Жолооч, жолоочийн эхнэр, эмээ нь эмнэлэгт хүргэгдсэн. Эцэст нь хэлэхэд ядаж нэг анхны тусламж өгөөд явсан бол, авч явж байгаад замдаа нас барсан бол арай л бага гомдолтой үлдэх байлаа. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Аагий
Аагий
2022-01-22 18:18

Muu hasag emch

Зочин
Зочин
2022-01-22 19:47

Хогийн хасагууд юу ч гэж худлаа шаааж мэднэ

Зочин
Зочин
2022-01-22 20:25

Манай монголчууд худлаа өөрсдийгээ магтахаас биш жинхэнэ хүн чанараа сүүлийн үед �##�даж амиа бодсон бас мэлрэлийнигажигтай болсон нь замд туслаагүй хүмүүс, энд комент бичсэн шившигнүүдээс харагдаж байна даа

Зочин
Зочин
2022-01-22 22:41

Hasaguudiig mongoloos z##luulsan ni deer yum bna daa. Hazgai murui heltei, l###riin shashintai uls

Зочин
Зочин
2022-01-23 00:54

Эмчийн буруу даа. Эмч авч явж чадахгүй гэхэд анхны тсуламж үзүүлэх ёстой. Ядаж газар дээрээс нь цааш мэдээлэх үүрэгтэй. 30 минут гэдэг тусламж үзүүлэх ханг�##�ттай хугацаа. Дээрээс нь түргэний машин бол тоноглосон явдаг шүү. Эмч яах аргагүй хариуцлага хүлээнэ. Жолооч нь гэж хэн 30 минут эмчийг гуйсэн? Жоохон тодорхой бичих хэрэгтэй. Түргэий жолооч эмчээ 30 минут гуйж гэж ойлголоо. Түргэний жолооч сэтгэл гаргасан байна.

Зочин
Зочин
2022-01-23 00:57

Бусад машин дуудлага өгөхгүй, цагдаад дуудагдаж цаг үрэх учраас. Харин түргэний машин шууд холбогдсон байх ёстой. Ослын газар дээрээс ...

Зочин
Зочин
2022-01-23 10:11

Энэ муу хогийн хасагууд ийм л хүн чанаргүй, өөх идээд ч өөриймсдөггүй новшнууд даа. Та нар Баян-Өлгий аймагт очоод хэд хоноод үзээрэй. Нэг л хачин сэтгэгдэл төрнө дөө. Новшийн хасагууд.

Холбоотой мэдээ

Back to top button