Нийгмийн

О.Мөнх-Оргил Германыг зорино

Германы алдарт хөлбөмбөгчин асан, дасгалжуулагч Герт Энгелсийн үүсгэн байгуулсан Soccerlife академитай “Дэрэн” клуб гэрээ байгуулсан. Энэ хүрээнд багийн ахлагч О.Мөнх-Оргил ХБНГУ-ыг зорьж туршилтын бэлтгэлд хамрагдахаар болжээ. Ингэснээр тэрбээр Германы клубтэй гэрээ байгуулах боломжийг нээж байгаа юм.

О.Мөнх-Оргил нь 2015 оноос хойш Дэрэн клубийн нэгдүгээр багт хүчин зүтгэж байгаа бөгөөд өдгөө 22 настай, 187 см өндөр төвийн хамгаалалтын байрлалд тоглодог. Тэрбээр 2017 онд 18 настайдаа анх үндэсний шигшээ багт дуудагдан тоглож найман тоглолтод оролцон нэг гоол оруулаад байна.

Өдгөө 64 настай Герт Энгелс нь 1974-1990 оны хооронд Боруссия Мюнхенгладбах тэргүүтэй германы томоохон клубуудэд тоглогчийн хувиар хүчин зүтгэж байсан бол дасгалжуулагчийн замналдаа Урава Редс, Виссел Кобэ зэрэг японы клубууд болон Мозамбикийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байжээ.

Харин түүний үндэслэсэн байгууллага нь тоглогч болон дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бидний хувьд эхний ээлжинд тамирчдаа дэмжих үүднээс хилийн чанадад туршилтын бэлтгэлд хамруулахаар төлөвлөөд байна. Тодруулбал 2024 он хүртэл үргэлжлэх гэрээний хугацаанд хамгийн цөөндөө дөрвөн монгол тоглогчийг туршилтын бэлтгэлд хамруулахаар тохиролцоод байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-22 18:20

haha

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x