Нийгмийн

Арнольд Шварценеггер ноцтой осол гаргажээ

Холливүүдийн од Арнольд Шварценеггер өчигдөр буюу Бямба гарагт автомашинтай зорчиж явахдаа ноцтой осол гаргажээ.

Шварценеггерийн GMC Yukon том оврын SUV автомашин улаан өнгийн Toyota Prius загварын автомашиныг мөргөсөн байна. Осол үеэр өөр хоёр автомашин бас мөргөлджээ.

Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлэсэн бөгөөд нэмэлтээр асдаг улаан гэрлээр баруун эргэснээс үүдэлтэй баж магадгүй гэнэ.

Жолоочдоос ямар нэгэн согтууруулах ундаа, мансууруулах бодистой холбоотой зөрчил илрээгүй байна. Приус загварын автомашиныг жолоодож байсан эмэгтэйн толгойноос цус гарснаас өөр хэн нэгэн гэмтэл аваагүй гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Suhee
Suhee
2022-01-23 11:26

Kino Zaragoza available bna feed yavsan bna meregjiliin orchid kkkk

Холбоотой мэдээ

Back to top button