Нийгмийн

"Цагаандэл боомтыг цуцлахгүй бол 88 төрлийн эмийн ургамал устана"

Өмнөговь аймгийн малчид эрх нь зөрчигдөж буй асуудлаар хэвлэлийн хурал зарлан мэдээлэл хийлээ. Тус аймгийн Хүрмэн сумын нутгаар Өлзийт Цагаандэлийн боомт байгуулахаар болоод буй юм. Эл шийдвэр, бүтээн байгуулалтыг нутгийн иргэд эсэргүүцэн Улаанбаатар хотод ирээд байна

-Цэвэр экологийн дайн Өмнөговь аймагт болж байна-

Тэдний хэлж байгаагаар “Барууннарангаас Цагаандэл хүртэл 270 км хүнд даацын засмал замын транс яригдсан. Одоо Цагаандэл боомт байгуулах гэж байна. Манай нутагт Гашуунсухайт, Шивээ хүрэн гэсэн хоёр боомт байгаа. Энэ хоёр боомтын ажиллагаанаас болж газрын гадарга болон гүн дэх ус татарсан. Дахин нэг боомт байгуулах юм бол бүр гарц нь муудаж, илт гачигдана. Цагаандэл боомтыг байгуулснаар Монгол Улсын хосгүй баялаг болсон 33 төрлийн хөхтөн амьтан, 88 төрлийн эмийн ургамал устаж үгүй болох эрсдэл байна.

Монголын Улсын бахдан дуулдаг 33 говийн хоёр нь устаж үгүй болсон. Зөвхөн боомтын ажиллагаанаас болоод шүү дээ. Харин одоо дахин нэг боомт устахад туллаа. Боомтоо байгуулахын тулд нутгийн иргэдийн бууц, өвөлжөөг худалдаж байна. Нутгийн иргэд сөгдөж, мөргөөд уйлж унжаад олон удаа гуйж байгаа.

Түүнчлэн нутгийн иргэд дараах албан бичгийн холбогдох байгууллагуудад гаргаад байна.

  • Ханхонгор, Хүрмэн, Номгон сумын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах очин зөрчигдөж байгаа
  • Ховор ан амьтан ургамал сүйдэж байгааг тогтоож өгөхийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд хандах
  • Цагаандэл боомт нээхийг хүчингүй болгохыг Засгийн газраас хүсэх
  • Сумын иргэдийн төлөөлөгчид хууль бусаар зам тавих эрхийг олгоод байж болзошгүй учраас НҮБ-ын Хүний эрхийн комисст хандаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button