Хуулийн байгууллагад гаргасан гомдлын мэдээллээ өөрөө шалгах боломжтой
Иргэн та хуулийн байгууллагад гаргасан гомдлоо аль шатанд, хэн шалгаж байгааг www.e-justice.mn сайтруу нэвтрэн орж цахимаар хянах боломжтой.
Энэхүү систем нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гаргагч иргэн болон мөрдөх байгууллага, прокурор, шүүхийн шатанд шалгагдан, шүүгдэж байгаа иргэдэд тухайн хэргийн хүрээнд өөрт хамааралтай бодит мэдээллийг цаг тухайд хүргэх, хууль, эрх зүйн тусламж өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг таниулах зорилго бүхий иргэний портал систем юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын мэдээллийг иргэнд шуурхай хүргэх нь хуулийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн санд өдөр тутамд бүртгэгдэж буй мэдээлэлд үндэслэн иргэний портал систем мэдээллийг харуулах бөгөөд иргэн өөрийн регистрийн дугаарт бүртгэлтэй гар утасны дугаараар нэвтрэх нууц үгийг авч системд нэвтрэн ашиглах боломжтой юм.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1. сайхан санаа. 2. Гэвч гар утасны бүх компаниуд хувийн компаниуд. Энэ хуудас төрийнх бололтой. Тэгээд рэгистрээр бүртгүүлсэн гар утас ашиглаж буй шаардлага тавина гэхээр ТӨР хувь хүний мэдээлэл буюу утасны дугаар хувийн гар утасны компаниас авсан байна гэсэн үг. Гэтэл ямар ч газар хувь хүний мэдээлэл бу�####�д зөвшөөрөлгүй дамжуулах хориотой байдаг. Төрийн �##�баны ихэнх хуудас ингэж ажиллаж байсан. тиймээс төр хаанаас утасны дугаар авснаа тайлбарлах хэрэгтэй. Сая нэг сүрхий хувийн мэдээлэл хадг�##�ах хууль бат�##�сан ?