НИЙГЭМ

ТЭРСЛҮҮ ҮГ: Хаалгыг тань нүдвэл бүү нээ

Үндсэн утгаараа төр бол ард түмэн билээ. Харин тусдаа, эсрэгцэн оршигч хэсгүүд биш. Гэвч өнгөрсөн хугацаанд цагдаа хулгайч, шүүгч хэрэгтэн нарын адилаар төр, ард түмэн хоёрыг хардаг сэтгэлгээ тогтчихжээ.

Хаалга үүдийг нь суга татан дайрч ордог, түлээ түлшийг нь шалгадаг болоод буй муу сайн ард түмнээс угтаа төр төрдөг бөгөөд эдийн засаг оршин тогтнодог. Иргэд татвар төлнө, бизнес хийнэ, ААН удирдана. Үүнийг нь нэгдсэн бодлогоор зангидаж, буцаагаад өөрсдийнх нь сайн сайханд зориулах, зохицуулах үүргийн төр хүлээнэ.

Даанч энэ философио монголчууд дээр, дооргүй умартжээ. Цагдаа нар нь агаарын бохирдол нэмэгдэж буй шалтгааныг тодруулна гэж гэр хорооллын айл айлын хашаа цохиж явна. Сайд, дарга нар нь иргэний юу түлж байгааг байцаан асууна. Гэтэл ардчилал гэж юу билээ. Хувь хүний эрхийг төр нь дээдэлдэг байх үндсэн зарчимтай. Улс төрчид “Манай улс ардчиллын мөрөөр замнаад 30 жил боллоо” гэж цоллох дуртай. Гэвч ардчиллаа зүгээр л хувааж иджээ.

Өнөөдөр ардчилал нэртэй хувь иргэнийг өөдсийн чинээ ч хүндэтгэж үл үздэг бүдүүлэг, харанхуй нийгмээр л бид замнаж байна. Яг ардчиллыг зөв зарчмаар нь хөгжүүлэхээр тэмүүлж, хичээж байгаа улсууд хувь хүнийг дээдэлдэг. Эрх чөлөөг нь хүндэтгэдэг. Дуртай айлдаа зөвшөөрөлгүй дайрч орвол, нийтэд хортой гэмт хэрэг үйлдээгүй байхад нь байцаахыг оролдвол том хүний эрхийн зөрчил болно.

Харин яг энэ хэвээр төрийн албаныхны хандлагыг хүлцэн өөгшүүлбэл бидний ирээдүй хойч үеийнхэн хүний эрхийг дээдэлдэг, оюун санааны хөгжилтэй, ардчилсан улсад амьдрах боломж нь бүр л багасна. “Монголоос явмаар, зайлмаар байна” гэцгээх шинэ залуу үеийнхний бодол, хандлагыг улам л өгдөөнө.

Эцсийн эцэст ард түмэн мөнхөд улсын оршин тогтнох үндэс байх болно. Гэвч цаг зуурын улс төрчид нь ард түмнээ гомдоон, доромжилж, хилийн чанад руу алхам алхмаар ийн “хөөж” байгаа нь харамсалтай.

Иргэнээ л боддог байгаасай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-01-24 13:25

Утаатай тэмцэнэ гэхээр ард түмэнтэйгээ тэмцээд байдаг тэнэг сайдуудыг яах вэ..Цагдаа нар айлын амбаар пин төнхөж нүүрсний уут хогийг ш�##�гаж явах ажил хийх ёсгүй.Энэ шахм�##� түлш утаа гаргадгүй ямар ид шидтэй юм бэ.Нунтаг нүүрсийг үхрийн баастай хольж хатааснаас ямар ялгаатай юм. Шинэ сайд хэлж байгаа үг гарцаагүй л ерөнхий сайдын хүн гэдгийг батлаад байна.Ухаангүй гоёнд урагшгүй �##�бат гэгчээр ийм л хүн олж томилоно доо.Одоо ирж амбаар ш�##�гана гэвэл прокурорын бичиг шаардах хэрэгтэй.Ард түмэн эрхийнхээ төлөө дуугарч чадөхгүй болохоор лаварч байна.

иргэн
иргэн
2022-01-24 15:52

МАН- Оюунэрдэнийн ЗГ-ын Дарангуйллын нийгэмрүү явж байна, МАН угаасаа ч Харгис хэрцгий Нам,

Зочин
Зочин
2022-01-24 16:10

ингэж ш�##�гаад ямар нэмэр байнаа. иргэд одоо утаанд санаа зовоод байна гээд ямар хөлдөж үхэлтэй бишдээ.

Зочин
Зочин
2022-01-24 16:12

Ерөөсөө олйгохгүй юм. хүмүүс яагаад ороолтоо хүртэл түлэх дээрээ тулаад байна гэдгийг ойлгохгүй байгаа юмуу хаашайн. хөлдөж үхэхгүйн тулд байгаа боломжоороо бүгдийг л түлж байх шиг байна. тэгтэл энэ дарга нар яаж иргэдээ дулаахан байлгах уу т�##� дээр биш яаж энэ иргэдийг өөрсдийн дураар утсан хүүхэлдэй шиг байлгах уу гэдэг дээр л толгойгоо ажиллуулаад байх юм

Зочин
Зочин
2022-01-24 16:23

hudlaa neg l ih utaanii esreg ajil bga humuus

Зочин
Зочин
2022-01-25 10:09

Хүний эрхийн байгуулга хаана юу хийж яваа.Төрийн эрх мэдэлд орчихсон юм уу. Мэддэг улсууд нь олон улсын хүний эрхийн байгууллагад хандв�##� яасан юм бэ хүний

Холбоотой мэдээ

Back to top button