Нийгмийн

УУХҮЯ: 139 мянга тонн шатахууны нөөцтэй

Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яамнаас цаг үеийн мэдээллийг өглөө. 2022 оны нэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд авто замаар 1011, төмөр замаар 954 чингэлэг нийт оны эхнээс 397.8 мян.тн нүүрс, авто замаар 192 чингэлэг буюу оны эхнээс 40 мян.тн зэсийн баяжмал экспортлосон байна. Монголбанк оны эхнээс 1,109.7 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 2.4 хувийн бууралттай байна. Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь коронавируст халдварын тархалтын улмаас БНХАУ хилээ хаасантай холбоотой юм.

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139,479 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,845 тн, АИ-92 автобензин 38,425 тн, ДТ 83,337 тн байгаа ба АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 71, ДТ-ний 30 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 74,494 тн буюу АИ-92 автобензиний 23, ДТ-ний 40 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button