Хятадаас 160 сая жилийн настай чулуужсан цэцэг олджээ

БНХАУ-ын Өвөрмонголын бүс нутгаас эрдэмтэд 4.2 см урттай, 2 см-ийн өргөнтэй ургамлын чулуужсан олдвор илрүүллээ. Иш, навч, булцуут жимс, цэцгийн нахианы чулуужсан олдвор бөгөөд 3 мм орчим диаметртай аж.
Хятадын Шинжлэх Ухааны Академийн мэргэжилтнүүд чулуужсан ургамлын насыг тогтоосон ба ойролцоогоор 164 сая жилийн өмнө хамаарах олдвор юм байна. Геологийн нийгэмлэг шинэ төрөл зүйлийг “Florigerminis jurassica” гэж нэрлэжээ.
“Олдвор нь Юрийн галавын үед харъяалагдах бүрхүүлт ургамлын төрөл зүйл байсныг нотолж байна. Тиймээс, бүрхүүлт ургамлын хувьслын талаар дахин бодох шаардлагатай боллоо” хэмээн Хятадын мэргэжилтнүүд дүгнэлээ.
Эрдэмтэд нахиа, иш, үрний байдлаас нь бүрхүүлт ургамал болохыг нотолж байна гэж онцлов. Цэрдийн галавын үе хүртэл цэцэглэдэг ургамал байгаагүй гэж урьд өмнө нь дүгнэдэг байсантай холбоотой тул энэ ойлголт шинэ олдвороор өөрчлөгдөх болж байна.
(Эх сурвалж: Natureworldnews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад биш Монголын нутгаас олджээ