НИЙГЭМ

“Муужгай хоолондоо сайн, хүнээс маш их айж, бэргэж байна”

Өнгөрсөн долоо хоногт өсвөр насны охин нэгэн муужгайг өшиглөж буй бичлэг сошиал орчинд түгсэн. Барилгын хөөс наалдсан, өлссөн царайтай муужгай олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлээд байв.

Харин “Foster Mongolia” амьтны эрхийн төлөө ажилладаг фэйсбүүк хуудсын админ муужгайг эмнэлэгт хүргэж, эмчлүүлж байгаа юм. Эхлээд “Сонор” амьтны эмнэлэгт тусламж авсан муужгай өдгөө “Жонон” мал эмнэлэгт эмчлүүлж байна.

Муужгайг өнөөдөр нэгэн эмэгтэй хүүхдийнхээ хамт “Жонон” эмнэлэгт хүргэсэн бөгөөд ингэхдээ “Эмэгтэй хүнээс голчлон айж, үргэж байна” хэмээж байлаа.

Бид “Жонон” эмнэлгийн эмч М.Баасансүрэнтэй холбогдож, муужгайн биеийн байдлыг тодрууллаа.

-Өнөөдөр рентген зураг авсан гэж сонссон. Ямар нэг бэртэл илэрсэн үү?

-Рентген зураг авахад муужгай гэмтэж, бэртээгүй нь тодорхой болсон. Харин бие нь нэлэнхүйдээ мөөгөнцөртсөн байна. Өөр ноцтой өвчлөл одоогоор мэдэгдэхгүй байгаа. Хоолонд их сайн, сэргэлэн цовоо байна.

-Ямар насны муужгай вэ?

-Ойролцоогоор дөрвөн сартай.

-Хүмүүсээс, тэр дундаа эмэгтэй хүнээс үргэж, бэргэж байна гэж эмнэлэгт хүргэсэн хүн хэлж байсан?

-Ер нь хүмүүсээс их айж, дөлж байна. Аймхай байгаа. Харин эмэгтэй хүнээс голчлон эмээж байна гэж одоогоор анзаарагдаагүй л байна.

Муужгайнаас цусны шинжилгээ аваад буй бөгөөд хариу нь хараахан гараагүй байгаа аж. Эмчилгээ, шинжилгээний зардлыг сошиал орчин дахь олон нийт хандиваар босгож, “Foster Mongolia” фэйсбүүк хуудсынхан холбогдох чиглэлд нь зарцуулж буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-01-24 17:07

Hairluulj osoogui hun,busdig hairlahguie

Зочин
Зочин
2022-01-25 04:25

Амьтанд туслахгүй бол ядаж гай болохгүй байв�##� зүгээр байна. Амьтад ухаантай.

Монгол
Монгол
2022-01-25 22:30

Хүүхдүүдийг ярг�##�ж амийг нь хороож байхад 1 муужгайг яасан ч их хамга�##�даг юм бэ . Эхлээд ирээдүй болсон нялх үрсэн хамга�##�

Холбоотой мэдээ

Back to top button