НИЙГЭМ

АТГ: Өнгөрсөн долоо хоногт авилга мэдээлэх утсанд 273 дуудлага ирсэн

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 1 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 47 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 70.2 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоо, төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 273 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах”, “Хорооноос иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, хороонд хандаж үйлчилгээ авсан иргэдийн бүртгэл, статистик”-ийн талаарх судалгааны ажлуудыг тус тус гүйцэтгэж байна.

Эх сурвалж: АТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button