Нийгмийн

Говь-Алтай аймгийн төрийн албанд 115 хүн ХУУЛЬ БУСААР томилжээ

Эрх баригчдын санаачлан баталж, гурван ч удаа сунгасан “ковид-19”-ийн хуулийн балгаар улс орон даяар хууль бус томилгоонууд хэрээс хэтрээд байна.

Зөвхөн өнгөрөгч 2021 онд гэхэд л 284 байгууллагын 1112 алба хаагчийн хууль зөрчиж төрийн албанд томилогдсон. Үүнээс 532 иргэн “ковид-19”-ийн хуулийн халхавчин дор томилогдон ажиллаж байгаа тухай ТАЗ-өөс мэдээлсэн. Эл тоо бол нийслэл болоод 11 аймгийн алба хаагчдыг шалгасан байдал бөгөөд энэ онд үлдсэн аймгуудад очиж шалгалт хийхээр товлоод буй.

Төрийн албаны зөвлөл энэхүү шалгалтын тайланг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Шалгалтын тайланг ТАЗ-ийнхөн болон байнгын хорооныхон ихэд нууцалцгааж байгаа билээ.

Тухайлахад, Говь-Алтай аймагт л гэхэд 115 албан хаагч, иргэдийг төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж хууль бусаар томилсон нь зөрчил илэрсэн байна. Үүнд,

  • Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын төрийн захиргааны албан хаагчид
  • ИТХ-ын ажлын албан хаагчид
  • БОАЖ-ын газрын  албан хаагчид
  • Боловсролын газрын албан хаагчид
  • Газрын харилцаа, барилга хот байгуулалтын  газрын албан хаагчид
  • Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид
  • Орон нутгийн өмчийн газрын албан хаагчид
  • Хөдөлмөр, халамж үйлчилгээний газорын албан хаагчид
  • Эрүүл мэндийн газрын албан хаагчид
  • Мал эмнэлгийн газрын албан хаагчид
  • Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчид
  • Санхүүгийн хяналт, аудитын албаны албан хаагчид
  • Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид
  • Хүнс хөдөө аж ахуйн газрын албан хаагчид
  • Соёлын хэлтсийн албан хаагчид

Гэхчлэн бүхий л салбарт хууль бус томилгоонууд хийгдсэн байгаа юм. Хууль бусаар томилогдсон алба хаагчдын нэрсийг хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button