ЭДИЙН ЗАСАГ
Зэсийн үнэ 171 ам.доллароор унажээ
Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ бага зэрэг өсөх хандлагатай байна. Хамгийн сүүлийн график мэдээгээр нэг тонн зэсийн үнэ 9,970 ам.долларын ханштай байсан бол өнөөдөр 9,799 ам.доллар болж буурсан байна. Энэ нь сүүлийн таван өдрийн үнийн өөрчлөлт юм.
Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөлттэй байх нь Монгол Улсад ихээхэн ашигтай. Учир нь 2022 оны төсвийн төсөөлөлд зэсийн олборлолтоор ихээхэн төсөв бүрдүүлнэ хэмээсэн юм.
Эдийн засгийн шинжээчид "Дэлхийн зах зээлд үнэт металлын үнэ өсөх болсон шалтгааныг цар тахлын нөлөөгөөр хөл хорио тогтоож буйтай шууд холбоотой" хэмээн дүгнэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.