НИЙГЭМ

Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа

Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа хандивлаж, бусдын амийг аваръя” аяныг зохион байгууллаа.

Цар тахлын халдвар буурахгүй байгаатай холбогдуулан цусны доноруудын хандив буурч, цусны нөөц улс орон даяар багассан энэ үед инженерийн цэргүүдийн аян оновчтой арга хэмжээ болж чадсан юм.

Бусдад амьдрал бэлэглэх аянд хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн хүсэлтээр хамрагдсанд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс талархал илэрхийлж, “Эх орноо батлан хамгаалагч эр цэргүүд та нар энэ үйлсээрээ том гавьяа байгуулж байна. Бусдын алтан амийг аварна гэдэг дайны талбарт нөхөртөө тусалсан шиг баатарлаг үйлс, хэзээ ч мартагдахгүй мөнхийн гавьяа” хэмээн баяр хүргэж, цэргийн албаа нэр төртэй хаахыг захилаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button