ЭДИЙН ЗАСАГ

Зочид буудлуудын орлого өмнөх сараас 4.7 хувиар буурав

Зочид буудлын салбарын орлого 2021 оны эхний арваннэгдүгээр сард 188.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 23.2 тэрбум төгрөг буюу 14.1 хувиар өсөж , харин бодит өсөлт нь 6.8 хувь байна. Үүнд гурав ба түүнээс дээш одтой буудлын орлого 14.5 (13.8 хувь) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрын орлого 8.8 (15.7 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Зочид буудлын салбарын орлого 2021 оны аравдугаар сард 29.0 тэрбум төгрөг болж өмнөх сараас 5.9 (25.8 хувь) сая төгрөгөөр өсөж, харин 11 дүгээр сард 27.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 1.4 (4.7 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Үүнд гурав ба түүнээс дээш одтой буудлын орлого 2.3 (11.6хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Зочид буудал, зоогийн газар 142 Зочид буудлын салбарын 2021 оны эхний арваннэгэн сарын орлогын 63.6 хувийг гурав ба түүнээс дээш одтой зочид буудал, 34.5 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 1.8 хувийг хоёр одтой зочид буудлын орлого эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button