Нийгмийн

63 мянган хүүхдийн мөнгө хуримтлалд үлджээ

Эцэг эхчүүд хүсэлт гаргаснаар сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1 хүртэл 100 мянган төгрөгөөр олгох, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болсон. Иймд хүсэлт гаргасан эцэг эхчүүдийн дансанд энэ сарын 20-ны өдрөөс мөнгөн дэмжлэгийг нь олгож эхэлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар 1.1 сая хүүхдэд 116 тэрбум төгрөгийн мөнгөн дэмжлэг олгосныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд мэдэгдсэн. Одоогоор 63 мянган хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлээгүй болохыг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэв.

“Өнөөдрийн байдлаар 63 мянган хүүхдийн мөнгийг олгоогүй, хуримтлал хэлбэрээр хадгалагдаж байна. Энэ нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргаагүй, 20-ноос хойш хүсэлт гаргасан, өмнө нь хүсэлтээ өгсөн ч алдаа заасан зэрэг шалтгаанаар хойшилсон шалтгаантай байна. Хүүхдийн мөнгөн дэмжлэгийг эцэг эх, асран хамгаалагч нар хуримтлал хэлбэрээр хадгалж болно. Мөн бэлэн мөнгөөр авах боломжтой. Нөхөн олголтын маргаашнаас дансанд нь шилжүүлж эхэлнэ” гэж мэдэгдлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-25 17:04

�##�га блно доо

Зочин
Зочин
2022-01-25 19:29

хоцорсон хүүхдүүдийн ээж аав н учрыг н олохгүй бүртгүүлж чадаагүй бхдаа

Холбоотой мэдээ

Back to top button