НИЙГЭМ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс, төмрийн хүдрийг төмөр замаар тээвэрлэнэ

Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Ажлын хэсгээс өнөөдөр ээлжит мэдээллээ хийсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс, төмрийн хүдрийг төмөр замаар тээвэрлэх талаар энэ үеэр мэдэгдсэн юм.

Энэ талаар  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн орлогч дарга Д.Амарбаясгалан "Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд  импортын ачааг ачих ажлыг тус нийгэмлэгээс зохион байгуулж байна. 

Эрээн хотын өргөн царигийн парк дээр ариутгалын иж бүрэн системийг ашиглалтад оруулсан. Галт тэрэг солилцооны ажиллагаанд тавьсан хэсэгчилсэн хоригийг цуцалж, төмрийн хүдэр, "Эрдэнэт үйлдвэр"-ийн зэс зэрэг ачааг төмөр замаар авч эхлэх төлөвтэй байна. Бидэнд ирсэн мэдээллээр ажлыг 26-27-нд шилжих 00:00 цагаас эхлүүлнэ” гэв.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button