УЛС ТӨР

ХУВИЛБАР: Ээлжит бусаар ҮХНӨ хийж, УИХ-ын гишүүдээс сайд нарыг СЭЛГЭН "ТОМИЛНО"

Найман жил дараалан засаглах "магнат" эрх эдэлж буй МАН-ынхан өөрсдийн баталсан ҮХНӨ /Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт/-төө гар дүрэх муу нэрээс тойрч, Ш.Адьшаа, Н.Ганибал нарыг худалдан авах замаар цэц рүү гомдол гаргасан ч өнөөх нь явж өгөхгүй, түгжээнд оров. Эцэстээ тэд өөрсдөө засах шийдэлд хүрч, гуравдугаар сарын эхээр УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, ҮХНӨ хийх хувилбар дээр ярилцаж байгаа аж.

Цэц дээрх давхар дээлний агуулга бүхий маргаан "явахгүй" гэдэг нь үндсэндээ тодорхой болсон. Ерөнхийлөгч саях цэцийн маргаан дээр баахан болгоомжлонгуй хандаж, Казахстаны үймээн самууныг хүртэл сануулаад амжсан гэх. Нөгөө талаас үнэхээр сайд нараа сайжруулая гэвэл парламентын гаднаас сэлгэн томилох хувилбар байгааг ч сануулсан гэгдэж буй. Үүнд Ц.Нямдож сайдын хатгаас ч үлэмж их нөлөөлсөн логик харагдсан.

Түүнчлэн Үндсэн хуулиа манаж буй нэртэй ч бодит байдал дээр томилдог субьектүүдээсээ бүрэн хамааралтай цэцийн гишүүд энэ удаа өөрсөд дээр нь ирэх "гал"-аас эмээсэн нь нууц биш. Зайсан дахь саарал байшингийнхан ингэж төв талбай дахь төрийн ордныхны хүслийг байнга биелүүлдэг утсан хүүхэлдэй байхаас түр бултаж чадав. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд маргааныг хойшлуулах хүсэлт гаргасан нь ч тэдэнд бөөн аз, эз дагуулсан юм.

Энэ зуур Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн тоог олон болгох, давхар дээлтэй сайд нарын тоог үлэмж нэмэх, Ерөнхийлөгчийг парламентын танхимаас сонгодог болох хэлбэрээр ҮХНӨ хийхээс аргагүй байгаа гэдгээ намрын чуулганы төгсгөлд маш тодорхой илэрхийлж амжив. Тэр энэ үгээрээ "Одоо л засаглаж байгаа цагтаа тогтолцооны ийм өөрчлөлтийг хийх болно" гэдгээ ч зарласан.

Нэг шийдсэн агуулгынхаа араас тууштай явдаг, ажил хэрэг болгох гэж үздэг байдал нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын ганц ялгарах онцлог гэлтэй. Ерөнхий сайд ингэж ҮХНӨ дахин хийх мессэжээ шидсэн нь ч учиртай гэж харагдахаар логик юм.

Хөшигний ард гуравдугаар сарын эхээр ээлжит бус чуулган зарлаж, ҮХНӨ хийхээр үндсэндээ "тогтсон" байна. Өөрөөр хэлбэл, Ш.Адьшаа, Н.Ганибал нарын гомдлыг зөв хувилбар гэдгээс татаж, өөрсдөө ил гарч шүглээ үлээх аргачлалыг сонгож байгаа бололтой.

УИХ-ын хаврын чуулган ирэх гуравдугаар сарын 15-нд зарлагдах учиртай. Үүнээс өмнө тодорхой асуудлаар ээлжит бус чуулган зарлах бүрэн боломжтой юм. УИХ-ын гишүүдийн хувьд тойргууддаа ажиллаад, цугларах боломжтой цаг хугацаа билээ.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Намрын чуулганы төгсгөлөөр Н.Уртнасанг сайдаас чөлөөлж, түр гал намжаасан ч солигдох сайд нарын тоог энэ хүрээд зогсоочихгүй нь хамгийн үнэн таамаг юм. Л.Оюун-Эрдэнийн хувьд жаахан бяртай сайд нартай болж, ажлаа явуулах нь чухал. Нөгөө талд сайд болохоор элдэв хуулийн төсөл, нам төрийн ажлаар тохирсон УИХ-ын гишүүд намын даргаа "Хэлсэндээ хүрэхгүй" байгаад баахан ууртай яваа.

Тэдний уур унтуу хэсэгтээ Ерөнхий сайдын өрөөнд орж, дарагдаад байж болох ч урт хугацаандаа засаглахад бэрхшээл үүсгэх юм. Саяхан л гэхэд Оюутолгойн тогтоолын төслийг батлахын тулд Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар сайдын суудал нэхэж, бүлгээ тогтвортой удирдаж буй Д.Тогтохсүрэн Өвөрхангайн фракциас ЗГХЭГ дээр очихоор зэхэж, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг тэргүүтэй ууртай овлигогүй нөхөд сайд болохоор тасралтгүй гүйцгээж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-26 09:09

ОЮУН-ЭРДЭНЭ МИНЬ ОДОО ЮУ Л ХИЙГЭЭД ЯВНА ДАА

Зочин
Зочин
2022-01-26 09:10

гишүүдийн тоог олон болгоод ямар хэрэг байхав дээ одоогийнхоос ажил үүргийн биелэлтийн хувьд нээх чанарын ялгаа байхгүй байлгүй дээ. хамгийн гол нь тоондоо биш чанартаа л анхаармаар юм

Зочин
Зочин
2022-01-26 09:11

Тоондоо биш Чанатртаа л анхаармаар юм паа. Сайд дарга нарын нэмэгдсэн тоогоор улс орон хөгждөг бол �##�ь хэдийн азийн номер нэг шилдэг улс болхоор л олон дарга нартай боллоо

Зочин
Зочин
2022-01-26 09:13

Ганбаатар оюунчимэг шиг бүтэхгүй хүмүүсээр дарга хийлгээд ер нь яахын төрд ханг�##�ттай удахдаа юу ч хийгээгүй нөхдүүд байж

Зочин
Зочин
2022-01-26 09:32

хэдэн хүүхдүүд улс төр гэж тоглоод дууслаа шүү

Зочин
Зочин
2022-01-26 09:50

нямдорж оюунчимэг мэтийн үе үеийн нөхдийг их хурлаас бүр буулгамаар юм насаараа төрд байлаа хийсэн бүтээсэн ч юмгүй

ШУДАРГА ИРГЭН
ШУДАРГА ИРГЭН
2022-01-26 11:42

ҮНДСЭН ХУУЛИА ХУРДАН ӨӨРЧЛӨӨСӨЙ БИЛЭЭ. Б.ЧИМЭДИЙН ЗОХИОСОН ЛОГИКИЙН АЛДААТАЙ ТЭНЭГ ҮНДСЭН ХУУЛИАС БОЛЖ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬДАА ИДЭГДЭЖ. ЭХ ОРОНДОО ИТГЭДЭГ ЗАЛУУСЫН ТОО ӨДӨР ИРЭХ ТУСАМ БУУРЧ БАЙНА.

зочин..
зочин..
2022-01-26 14:10

Эргүү төлөг шиг эргэж буцахаа болио.Гишүүн биш сайд хийх хүн яагаад олддоггүй юм бэ? Шинэ хүн орвол та нарын булхайг мэдчихгээд байна уу? Ер нь нам нам гэж намчирхахаа боливол яасан юм бэ?

С.Баатар
С.Баатар
2022-01-26 19:00

их хурлын гишүүдийн тоог нэмэх ямарч шаардлагагүй. Их хурлын гишүүд чинь тангараг өргөхдөө л бүгдээрээ ирдэг. Харин маргаашаас нь эхлээд л хур�##�даа ирдэггүй. Өвчтэй чөлөөтэй гээд л явчихсан байх юм. Их хурлын гишүүнээр л сонгогдсон л бол өвчлөх ёсгүй. Хурлаа таслах ёсгүй.

Зочин
Зочин
2022-01-26 22:12

ганиб�##� гэж нөхөр мэдэх мэдэхгүй юм ярьж биеэ үнэлж байхаар орон нутгийнхаа хорчин шантаачин төрийн �##�бан хаагч нэртэй новшнуудаа

хуульч
хуульч
2022-01-27 08:22

УЛС ОРНЫ БОДИТ АМЬДРАЛЫГ ХАРААЧ ЭЭ.... ЗӨВХӨН ӨӨРСДӨӨ ЭРХ МЭДЭЛД ОЧИХ АРГА ЗАМАА ЗАСАХ АЖИЛД АНХААРДАГАА БОЛИОЧ ЭЭ........................ ДЭЛХИЙН СҮҮЛ МУШГИЖ БНА ШТЭЭ

Зочин
Зочин
2022-01-27 08:27

Undsen xuulia deedleed ajilaa xiij chadxgui baigaa g###g tsarailsan erx medelgui said naraa uurchluud yav,,,Xuuli ta nart xamaatai gedgiig BUU MART

Зочин
Зочин
2022-01-27 08:55

Ингэж тоглож болж байгаа м уу

Зочин
Зочин
2022-01-27 14:43

Хэдхэн сайд хийчих хүн энэ 3 сая иргэд дотор тэр 76 улс төрчөөс өөр �##�га уу. Байж байгаад л хэдэн хүнд зориулж Үндсэн хуулийг самардаг болох уу. Энэ хэдэн хүүхэд айл гэртэж тоглоод төр самрахнээ

зочин
зочин
2022-01-27 20:42

Нямдорж мэтийн төрийг насаараа эхнэр хүүхэдтэйгээ зайдагнаж сурсан төрийн хутгуур үхэсгүй мөнхийн хорчидоо аибаардаж тэр гавьяаных нь амр�##�танд гаргаж с�##�хи оруул даа

Холбоотой мэдээ

Back to top button