“Эрдэнэс Монгол”-ын БҮТЭХГҮЙ ТҮҮХТЭЙ захирлууд
Монгол Улсын экспортын гол гарц болох нүүрс тээврийн Гашуун сухайт автозамыг хариуцдаг, Үндэсний баялгийн санг бий болгохоор ажиллаж буй төрийн өмчит хамгийн том компани бол “Эрдэнэс Монгол” ХХК. 15 гаруй жилийн нүүрийг үзэхдээ муу засаглалтайгаараа цоллуулж дуудуулсаар ирсэн байгууллагын нэг. Үйл ажиллагаанд нь Засгийн газар шууд оролцдог, улс төрчдийн бохир гар хөл үргэлж шургалдагтай холбоотой гэж дүгнэж болно. Энэ утгаараа томилгоонууд зүй бусаар хийгдэх, эргээд улстөрийн ангуучлалаар дарга нар нь агнагдах зэргээс засаглалын тогтвортой байдал үздэггүйтэй холбоотой билээ. Заримдаа тус компанийг дампуурах гэж буй тухай мэдээлэл цацагдаад намждаг. Энэ удаа ч бас хэд хэдэн эх сурвалжууд ийм мэдээлэл хэлж буй юм. Эл харин мэдээллийг тус компанийнхан үгүйсгэв. Өөрсдийнх нь хэлж байгаагаар цалингаа өгөхгүй, дампуурах шахсан асуудал байхгүй, хэвийн ажиллаж байгаа аж.
Хэд хэдэн удирдлагууд нь авлига болоод албан тушаалын хэргээр шүүхээр орж байсан тохиолдол бий. Б.Бямбасайхан, Д.Хаянхярваа нар. Одоо компанийг удирдаж буй хүмүүс хэн болохыг хүргэж байна.
Д.Хаянхярвааг хуулийн байгууллага саатуулж, ажлаас нь чөлөөлсний дараа О.Хуланг томилсон.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч О.Хулан “Эрдэнэс Монгол” компанид Тэргүүн дэд захирлаар өнгөрсөн наймдугаар сард томилогдсон. Арванхоёрдугаар сараас тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлож буй. Улстөрийн хүрээнд жинхэлчихлээ гэдэг бор шувуу ниссэн, жинхлээгүй хэвээр байгаа. Харин түүний хувьд улс төрийн намтар тун багатай ч MCS-ийн хүн гэх нь тодотголтой. Компани тэргүүлэхээс өмнө “Баян айраг Эксплорэйшн” ХХК-ийн төсөл хариуцсан захирлаар ажиллаж байсан намтартай.
Захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон арванхоёрдугаар сарын сүүлээр төрийн зардлаар гадаад нисээд ажилдаа ирдэггүй гэж компанийнхан нь шивэр авир хийж буй гэх. Мөн Гашуунсухайтад гэрээтээр ажилладаг 36 цагдааагийн албан хаагчдын цалинг өгөхгүй, ХЗДХ-ийн сайд “Х.Нямбаатартай ингэж тохиролцсон” гэж томорч яваа гэх.
“Эрдэнэс Монгол” ХХК дөрвөн дэд захирлаа цөөлж, гурав болгосон билээ.
Салбарын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Л.Энхболд: УИХ-ын гишүүн асан. Өмнөговь аймгаас сонгогдон 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Өмнөговьд нүүрс тээвэр болон олборлолтын хэд, хэдэн бизнестэй ч өнгөрсөн хугацаанд ЖДҮ-ийг дэмжих сан болон Бичил санхүүгийн хөгжлийн сангаас зээл авч бусдын боломжийг хулгайлсан нэгэн. Тэрбээр тус сангаас зээлсэн мөнгөө банк бус санхүүгийн байгууллага руу шилжүүлж мөнгө угаасан байж болзошгүй хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байв. Үүнээс үүдэлтэйгээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь асуудал прокурорын хүсэлтээр хөндөгдөхөд хүрэхэд УИХ хамгаалан үлдээж байсан. Гишүүн болохоосоо өмнө “Ди Энд Эл групп” ХХК-ийн захирал, “Монгол говийн хөгжил сан” ТББ-ыг тэргүүлэгч, “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн, “JCI Capital”-ийн Ерөнхийлөгч, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.
Парламентад ийм бүтэхгүй түүх бүтээгээд гарсан хүн өдгөө энд “салбарын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал” гэх том албанд ирчихсэн, гол үйл ажиллагааг авчихсан сууж байна. Учир нь тус дэд захирал нь “Нүүрс, эрчим хүч, хий, хариуцсан”, “Метал хариуцсан”, “Дэд бүтэц хариуцсан” гэсэн гурван менежертэй байх юм.
Захиргаа хариуцсан дэд захирал Ц.Цолмон: Тэрбээр өмнө нь УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан. Эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Улсын Их Хурлын Тамгын газарт компьютерийн операторч, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, УИХ-ын Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байсан.
М.Энхболд талын хүн гэдгийг улстөрийн хүрээнийхэн андахгүй мэддэг, хэлдэг. Түүнийг дэд захирлын суудалд ирснээс хойш ажилдаа тун ховорхон үзэгддэж, өрөөгөө цоожлоод алга болчихдог гэх шүүмжлэл дагаж байна. “Эрдэнэс Монгол”-ынхоо хэд хэдэн охин компанийн ТУЗ-ын даргаар ажилладаг тэрбээр одоо “Эрдэнэс таван толгой”-н ТУЗ-ийн дарга болох” хүсэл тээн ЗГХЭГ-ын дэд дарга Ганбатын өрөөнөөс салахаа больсон гэр. Төрийн ордон хавиар л үзэгдэх болсон гэсэн улстөрийн шуум байгаа юм.
Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Н.Нарангэрэл: Одоогийн дэд захирлуудаас хамгийн таагүй намтартай нь. Учир нь тэрбээр авлигын хэргээр шүүхээр орж тэнсэн харгалзах ял уншуулж байсан аж. Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл”-ийн 340000031201 тоот тусгай дансанд хуримтлагдсан хүүгийн орлого болох 142.840.287 төгрөгөөс 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр “Стандарт ассет консалтинг” ХХК-ийн Хас банкин дахь данс руу “Сургалт семинар” нэрээр 13.400.000 төгрөгийг шилжүүлж хувьдаа завшсан гэх.
Гэтэл ял авснаас хойш хоёр жил хүрэхгүй хугацааны дараа Д.Хаянхярвааг захирлаар ажиллаж байхад түүний ивээлээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дотоод хяналт, мониторингийн албаны даргаар томилогдож, улмаар өмнөх Санхүү эрхэлсэн дэд захирлыг талийгаач болсны дараа түүний оронд томилогдон орж ирсэн нь энэ байна.
Ийм намтар, адармаатай хүмүүсийг дэд захирлаар томилогдоход АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн нь гайхамшигтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hamgiin sain zahiral Tumentsogt bj dee,medleg bolovsrol,nas zan haritsaa geed
ха ха
Tymentsogt khynii ygnees gardaggyi, zuv buruug yalgaj salgaj khelekh ygee khelj chaddaggyi buurunkhii nukhur shig sanagdsan. Neg ajliin khesegt khamt ajillaad tiim setgegdel tursun. Uul n' ekhendee tom gazar ajillaj bsan mundag khyn gej bodson chin shal sonin sanagdsan sh dee. Odoo ch end tendgyi tiimerkhyy nukhdyyd l ajil unagadag bolj dee.
дампуурч байгаа газар юм биздээ.
Л ЭНХБОЛД НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ЯРЬДАГ БАЙСАН ОДОО БОЛ ХАМТРАГЧ НЬ БОЛЖ ЭЭ
ажилчидынхаа ц�##�инг тавьж чадахгүй дээрээ тулаад байгаа гээд мэдээ гараад байсан ийм үл бүтэх удирдлагуудтай юм чинь одоо ингэхгүй гээд ч яахав дээ
Narangerel shig changa hun naad kompaniig chin tsegtselnee. Erdenes mongol gej dampuu ajil hiideggui kompani.
Хахаха хуцдаг юм бэ, авилг�##�ч хүүхнийг
Юм үзээгүй өсөхийн өлөнгүүд төрд гарахаар дан�##�заж танигдахгүй болтлоо баяжиж авилг�##�ыг өөгшүүлж �##�бан туша�##�аа дээшлүүлдэг арга з�##�ьтай луйварчид шүү дээ.
tsolmong zob zaluu gej xarj suudag.
Нөгөө л суганы үс �######�ний �##�чуурууд үнэн даам гэж
цолмонг дарах гэвэл дийлэхгүй шүү
Ажил хийдэг дарга байхгүй газар байх нь. Яаж өөдлөхөв