СПОРТ

Узбекистанд тог тасарсан тул Азийн АШТ-ийг нэг хоногоор хойшлуулав

Узбекистаны нийслэл Ташкент хотод боксын 22 хүртэлх насны ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Гэвч тус улсад цахилгаан тасарсан тул тэмцээн нэг түр хойшилжээ.

Азийн боксын холбооны удирдлагууд Ази АШТ-ий зохион байгуулагчид Узбекистаны Эрчим хүчний салбарынхантай уулзалт хийсний дараа тэмцээний шинэ хуваарь гаргасан байна.

Тус тэмцээнд Монголын 15 боксчин өрсөлдөж буйгаас 12 нь хагас шигшээд шалгарсан юм.

U22 Азийн АШТ-ий шигшээ тулааны шинэ хуваарь:

Нэгдүгээр сарын 26-ны өдөр Эрчим хүч сэргээхийн тулд тэмцээн өнжинө.

Нэгдүгээр сарын 27-ны 12:00 цагаас Эмэгтэй Хагас шигшээ тулаан

17:00 цагаас Эрэгтэй Хагас шигшээ тулаан

Нэгдүгээр сарын 28-ны өдөр амарна

Нэгдүгээр сарын 29-ний 13:00 цагаас Эмэгтэй Шигшээ тулаан

17:00 цагаас Эрэгтэй Шигшээ тулаан ASBC болон U22 зохион байгуулах хорооноос гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button